Автомашины дугуйны хийг гаргаж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэв

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Автомашины дугуйны хийг гаргаж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэв

Автомашины дугуйны хийг гаргаж уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэв

Их Британийн Лидс хот дахь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид нэг шөнийн дотор 85 машины дугуйны хийг гаргажээ. “Дугуй унтраагчид” нэртэй уг бүлэг энэ үйлдлээрээ уур амьсгал, байгалийн хямралтай тэмцэнэ гэж үзэж байна. Тэд дугуйны хийг гаргаад зогсохгүй салхины шилэн дээр нь “Хийн түлш хэрэглэдэг хүмүүс байгаль сүйтгэж байна”, “4х4 болон жийп машинууд уур амьсгалын дайсан” гэсэн утгатай мэдэгдэл үлдээжээ.

Цагдаагийн ажилтны мэдэгдсэнээр тэмцэгчид дугуйнуудад ямар нэгэн бодит гэмтэл учруулаагүй аж. Тэмцэгчид Мийнвуд болон бусад захын дүүргийн жийп машинуудыг онилсон бөгөөд өмнө нь Шеффилд, Лондон, Брайтон, Бристол, Эдинбург зэрэг хотод машинуудыг онилж байсан.

Тус бүлэглэлийн онилсон машинуудын нэг нь Жеймс Лонсдейлийн “Skoda” жийп машин юм. Жеймс Лонсдейл тэднийг хийн түлшний талаар мэдлэг муутай байна гэж дүгнэжээ. Тэдний онилсон машинуудын дийлэнх нь хийн түлш хэрэглэдэг машин биш байсан гэв. Тухайлбал, Лонсдейлийн машин хамаагүй хуучин хоёр фургоны хооронд зогсож байхад тэдний дугуйны хийг гаргалгүй үлдээсэн байжээ.

Түүнчлэн, уур амьсгалын эсрэг тэмцэгчид дараа нь гарах осол гэмтэл зэргийг тооцоолоогүй гэж буруутгав. “Эмч, сувилагч гэх мэт онцгой ажил мэргэжилтэй хүн шөнө дунд гэнэт дуудагдаад гарсан бол яах вэ” гэж Лонсдейл хэллээ.

Олон улсын эрчим хүчний агентлагаас гаргасан судалгаанаас үзвэл жийп автомашины эрэлт эрс нэмэгдэж буй аж. Энэ нь нүүрстөрөгчийн ялгаралтын өсөлтөд асар их хувь нэмэр оруулж байгаа гэж үзжээ. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгчид эдгээр тээврийн хэрэгслийг хот суурин газарт ашиглахыг хориглох, бохирдлын хураамж авах, нийтийн тээврийн салбарт илүү их хөрөнгө оруулахыг хүсч буйгаа хэлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж