АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар үүссэн хурцадмал байдалд Канад туйлын санаа зовниж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мелани Жоли Лхагва гаригт мэдэгдэв.
Тэрбээр мөн цэргийн сургуулилт гэх мэт хурцадмал байдлыг намжаахыг Хятад уриалав.
"Хууль тогтоогчид дэлхийн өнцөг булан бүрд айлчлал хийдэг. Энэ айлчлал нь хурцадмал байдлын үндэслэл, шалтаг болох боломжгүй гэж бид бодож байна" хэмээн Жоли Германы ерөнхийлөгч Анналена Баербоктой хамт Монреальд сэтгүүлчдэд ярив. Мөн "Тиймээс бид хурцадмал байдлыг улам хурцатгах төдийгүй бүс нутгийг тогтворгүй болгох эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас Хятадыг нөхцөл байдлыг намжаахыг уриалж байна" гэж Жоли ярилаа.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ