Францын Олимпын үеэр дроны эсрэг лазер систем ашиглана

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Францын Олимпын үеэр дроны эсрэг лазер систем ашиглана

Францын Олимпын үеэр  дроны эсрэг лазер систем ашиглана

Франц 2024 оны зуны олимпын нээлтээр Эйфелийн цамхаг, Версалийн ордны цэцэрлэгт хүрээлэн, морин тойруулга, Сена мөрний үзэсгэлэнт орчныг дэлхийн өнцөг булан бүрээс ирэх зочдод санал болгож байна. Үүнээс гадна дроныг идэвхгүй болгодог лазер системийг ашиглах аж.

Францын Зэвсэгт хүчний яам 2024 оны Парисын Олимпод зориулан "HELMA-P" нэртэй лазер зэвсгийн системийн туршилтын загварыг ашиглахаар захиалсан тухайгаа зургадугаар сард зарласан.

"HELMA-P" систем нь дроны камерын системийг лазераар ажиллахгүй болгодог. Мөн мини эсвэл микро дроныг саармагжуулах (100г-аас 25кг хүртэл) бүтцийг нь өөрчилж, хэдхэн секундийн дотор унахад хүргэдэг "гэж яамны мэдэгдэлд дурджээ. Францын Зэвсэгт хүчний яам 2019-2025 он хүртэл дроны эсрэг кампанит ажил өрнүүлж байгаа юм. Олон улсын олимпийн хороо (ОУОХ) хувьд зохион байгуулагч орон аюулгүй байдлыг бүрэн хангах шаардлагатай гэдгийг тайлбарласан байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж