371,470 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

371,470 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн  113,408,049 төгрөгийн үнийн дүн бүхий 371,470 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 9 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Оллоо" ХК (OLL +14.87%), "Хай би ойл" ХК (HBO +14.78%) болон "Монгол шуудан" ХК (MNP +12.14%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Мандал даатгал" ХК (MNDL -1.79%), "Монгол савхи" ХК (UYN -1.27%) болон "Таван толгой" ХК (TTL -1.18%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,635 ширхэг нэгж эрхийг 12,341,474 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 5,010 ширхэг үнэт цаасыг 500,500,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.72 хувиар өсөж, 35317.56 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,097,933,609,487 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж