"Хар галуунуус илүү хүмүүс тор тавьж, загасанд аюул учруулдаг"

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

"Хар галуунуус илүү хүмүүс тор тавьж, загасанд аюул учруулдаг"

"Хар галуунуус илүү хүмүүс тор тавьж, загасанд аюул учруулдаг"

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Буйр нуур орчимд Тураг гогой /Хар галуу/ олноороо сүрэглэж буй зураг олон нийтийн сүлжээнд цацагдах болсон. Зарим хүмүүс хар галуу ингэж олноор сүрэглэх нь гол, нуурын экосистемд бүхэлд нь аюул учруулж байгаа талаар мэдээлжээ.

Үүнтэй холбоотойгоор Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн шувуу судлаач Д.Батмөнхөөс тодруулахад "Ер нь хар галуу Монголд Буйр нуураас эхлээд загас ихтэй гол, нууруудад зусдаг. Жишээлбэл, Өгийнуур, Сэлэнгийн сав газар, Увс нуур, Хяргас нуур зэрэг загас ихтэй нууруудаар элбэг цуглардаг. Өнгөрсөн жил Завхан аймгийн Улаагчны хар нуур орчимд хар галуу олноор сүрэглэж, байгаль сүйтгэх байна гэх ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Хар галууны нүүдлийн өмнөх цугларалт ч биш л дээ. Буйр нуурт 2000 оны эхээр 160 мянган хар галуу тоологдож байсан. Халх голын адагт энэ том сүрэг үүрлэдэг. Өглөө, оройдоо том сүрэг гөрөөнд гарч нуурын эрэг дагуу нисдэг. Хар галуу гэгдэх гогойноос илүүтэй хүн гэгч сувдаг сэтгэлтнүүд тор тавьж загасанд илүү аюул учруулж байгаа" гэв.

Тэрбээр "Тураг гогой байгаль дээрээ загасны популяцид сөрөг нөлөөгүй. Ерөнхийдөө байгалиараа явж байгаа үзэгдэл гэж ойлгох хэрэгтэй" гэдгийг хэлсэн юм.

Хар галуу буюу Тураг гогой гэж хотонгийн овгийн шувуу. Дэлхий дээр 42 зүйл байдгаас 1830-аад оноос нэг зүйл нь устчихсан. Одоо Хойд Америк, Европ, Азийн нутаг дэвсгэрт 3-4 зүйлийн хар галуу хамгийн түгээмэл байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж