Пелосиг явсны дараа Хятадын онгоцнууд Тайванийн бүсэд нэвтэрчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Пелосиг явсны дараа Хятадын онгоцнууд Тайванийн бүсэд нэвтэрчээ

Пелосиг явсны дараа Хятадын онгоцнууд Тайванийн бүсэд нэвтэрчээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси өчигдөр /2022.08.03/ богинохон боловч маргаан дагуулсан Тайвань дахь айлчлалаа дуусгаад буцжээ. Түүнийг ниссэний дараа Хятадын 27 байлдааны онгоц Тайванийн агаарын довтолгооноос хамгаалах бүсэд нэвтэрсэн байна.

27 сөнөөгч онгоцны 16 нь ОХУ-д үйлдвэрлэсэн Су-30 онгоц, зургаа нь J-11 сөнөөгч онгоц, тав нь олон үүрэгт J-16 онгоц байжээ. Энэ талаар Тайванийн Батлан хамгаалах яам жиргэсэн байна. Тайванийн генералууд Хятадтай тулалдах хүсэлгүй байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ Хятадын онгоцнуудын маневр хийж буй бичлэгийг нийтлэхдээ, "Бид тусгаар тогтнол, эрх чөлөө, ардчиллаа хамгаалахаар шийдсэн" гэжээ.

Хятадын цэргийн сургуулилалт өнөөдрөөс /2022.08.04/ эхлээд тав хоног үргэлжлэнэ. Энэ нь дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй усан замд явагдах бөгөөд алсын тусгалын сумаар буудах сургуулилалт хийгдэх аж. Зарим сургуулилалт Тайванийн усан хилийг зөрчиж ч магадгүй гэдгийг Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Сун Ли-Фан мэдэгдсэн байна.

Эх сурвалж: HINDUSTAN TIMES, BBC, DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж