Пелосигийн айлчлалтай холбогдуулан зэсийн ханш унав

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Пелосигийн айлчлалтай холбогдуулан зэсийн ханш унав

Пелосигийн айлчлалтай холбогдуулан зэсийн ханш унав

АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаас үүдэн Хятад-Америкийн  байдал хурцадсан. Үүнтэй  холбоотойгоор  худалдаачид болон хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгөө хаяснаар  Мягмар гаригт зэсийн үнэ унав. Лондонгийн металлын биржийн "CMCU3" дахь гурван сарын зэсийн үнэ 0153 GMT-ийн байдлаар 1.2 хувиар буурч, тонн нь 7,725 ам.доллар болсон. Шанхайн фьючерс биржийн "SCFcv1" дээр хамгийн их арилжигдсан зэсийн үнэ 1.5 хувиар буурч, 59,800 юань буюу 8,821.49 ам.доллар болсон байна.

COVID-19-ийн хязгаарлалтын улмаас Хятадын дээд зах зээлийн хэрэглээ сул байгаа нь металлын үнэд сөргөөр нөлөөлсөн бол дэлхийн эдийн засаг удаашрах вий гэсэн болгоомжлол нь эрэлтийн төлөвийг мөн бууруулж байна.

Судалгаанаас үзэхэд долдугаар сард АНУ, Европ, Ази даяар үйлдвэрүүдийн идэвхжил сул байгаа нь эдийн засгийн уналтаас болгоомжлолыг нэмэгдүүлсэн байна.

Хятадад мөн металлын гол хэрэглэгч болох үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт гүнзгийрч байна.

Дэлхийн зах зээлийг атгадаг хоёр том улсын тэмцэл болон Нэнси Пелосигийн айлчлал олон улсын зах зээлд хэрхэн нөлөө үзүүлэх боломжтой талаар хөрөнгө оруулагчид өөрсдийн байр сууриа илэрхийлэв.

Хятад улсын цэргийн сургуулилт болон удирдах албан тушаалтны мэдэгдлээс болж Хейвенийн (эдийн засгийн хүндрэлийн үед үнэ цэнийг нь хадгалдаг эсвэл бүр өсдөг хөрөнгө юм)  хөрөнгийн хэмжээ огцом буурчээ. Иений ханш үүний адил 2020 оноос хойш анх удаа нэг хувиар унасан байна. Пелосигийн айлчлал инфляцийн өсөлтийн үед эдийн засаг унахаас айж байсан хөрөнгө оруулагчдын бухимдлыг төрүүлээд байгаа юм. Зарим стратегичид Хятадын цэргийн сургуулилт, Тайванийн худалдааны хязгаарлалт нь зах зээлийг зогсоох чадалтай гэж онцолжээ. Мөн Хятад, АНУ-ын харилцаа муудах нь инфляцийн өсөлтийг улам нэмэгдүүлэх хандлагатай.

Рабобанк дахь Азийн санхүүгийн зах зээлийн судалгааны албаны дарга Майкл Эвер энэ асуудал зах зээлийн тооцоолсноос удаан үргэлжлэх болно.Гэсэн хэдий ч геостратегчид бид Тайванийн хоолойн дөрөв дэх хямралд санаа зовсон байр суурьтай байна гэв.

Хөрөнгө оруулагчид Хятад зах зээлийн урсгалд хэрхэн хандахыг судалсаар байна. Бээжин нэг их наяд ам.долларын бондоо АНУ-ын эсрэг зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах боломжтой аж. Ойрын өдрүүдэд Хятадын батлан хамгаалах салбарын хувьцаа огцом өссөн бол Тайванийн усан тээвэр, аялал жуулчлалын салбар алдагдалд оржээ.

Тогтворгүй байдал нь зах зээлийг цохиж, геополитик эрсдлийг нэмэгдүүлэв. "BMO Capital Markets"-ийн стратегич Иан Линген: "Хямралын хэмжээг харгалзан үзвэл, Хятад сангийн  нөөцөө Пелосигийн айлчлалын хариуд ашиглаж байна гэж таамаглах нь цаг хугацааны асуудал байсан. Ийм тохиолдолд дэлхийн макро хэтийн төлөвт үзүүлэх сөрөг нөлөөлөл өөрчлөгдөж байна" гэв.

"Nanjing Jing Heng Investment Management Co."-ийн сангийн менежер Хуан Хуиминг зэрэг бусад хүмүүс Бээжингийн нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулахад авах арга хэмжээгээ боловсруулж, бэлтгэлээ базааж байгаа юм. Хуан Хятадын цэргийн бэлтгэл Тайваньтай хэт ойр болж буйд санаа зовон, нийлүүлэлт тасалдах нөхцөл ойрын өдрүүдэд тохиолдохгүй байх бололцоот нөхцөлийг судалж байна.

Тал хөрөнгө оруулагчид нийлүүлэлтийн зах зээлд санаа зовж байгаа бол үлдсэн хувь нь Ази-Номхон далайн макро эдийн засгийн шинэ үзэл баримтлалыг сонирхож байна. Учир нь Тайвань өндөр технологийн нийлүүлэгч тул тийм ч амархан зах зээлийн уналтад орохгүй гэж ажиглагчид үзэж байна. Үүний адил Хятад мөн болгоомжтой байж, эдийн засгийн нэгэн урсгалаа алдахгүй байх талаар анхаарах хэрэгтэй юм. Тайванийн ойролцоо явуулж буй цэргийн сургуулилт нь хөрөнгө оруулагчдыг анхаарлаа улам нэмэгдүүлэхэд хүргэж  магадгүй гэж "GAM Investment Management"-ийн хөрөнгө оруулалтын захирал хэлэв. Тэрбээр   "Цэргийн сургуулилт дууссаны дараа зах зээлийн байдал сэргэнэ" хэмээх эерэг мэдэгдлийг гаргасан юм.

Эх сурвалж: Bloomberg ,Nasdaq 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж