БОАЖЯ нийтийн нойл байгуулах төслийн хүрээнд ААН-үүдтэй санамж бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

БОАЖЯ нийтийн нойл байгуулах төслийн хүрээнд ААН-үүдтэй санамж бичиг байгуулав

БОАЖЯ нийтийн нойл байгуулах төслийн хүрээнд ААН-үүдтэй санамж бичиг байгуулав

Амралт, аялал зугаалгын улиралд аялал, дотны аялагч, жуулчдад тулгардаг нэг том бэрхшээл нь ариун цэврийн байгууламж, тав тухтай нийтийн нойлын асуудал байдаг. Өргөн уудам газар нутгийн онцлогоос шалтгаалан, алслагдсан сумдад ариун цэврийн байгууламж хангалтгүй байдаг нь байгаль орчны бохирдлыг нэмэгдүүлж, аялал жуулчлалын хөгжлөөс хойш татсаар байна. Аяллын улирал ид үргэлжилж байгаа энэ үед хөдөөг зорьсон хүн бүрт том бэрхшээл болсоор байна. Тэгвэл БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндоржийн санаачилгаар улсын хэмжээнд боловсон нийтийн нойл, ариун цэврийн байгууламж байгуулах төслийг хэрэгжүүлэх чиглэлээр үндэсний хэмжээний аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллаж, уг асуудлыг шийдэх төслийг өнгөрсөн зургадугаар сард эхлүүлсэн. Дотоодын аялал жуулчлалын салбарт томоохон дэмжлэг болох энэхүү төслийн хүрээнд өнөөдөр “НИК”, “Петровис” ХХК-иудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Тус компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд хөдөө орон нутгийн ШТС-уудыг түшиглэн БОАЖЯ-ны дэмжилэгтэйгээр боловсон нойл байгуулах төслийг хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд “НИК”, “Петровис” ХХК-иуд өөрийн хөрөнгө оруулалтаар орон нутгийн ШТС-ын салбаруудыг түшиглэн ариун цэврийн байгууламж, боловсон 00 байгуулна.

Аялагчид зам зуурт биеийн алжаалаа тайлахад ойр дөхөм байлгах үүднээс сум хоорондын ШТС-уудын байршилыг тооцжээ. Боловсон 00, ариун цэврийн байгууламжийг ШТС-ыг түшиглэн байгуулснаар харж хандах эзэнтэй, 24 цагийн турш аялагчдад нээлттэй байлгах зорилготой юм байна.
БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж хэлсэн үгэндээ, “Энэ зөвхөн нийгмийн хариуцлагаа ухамсарласан нэг байгууллагаар зогсохгүй. Цаашид алслагдсан аймаг сумдад салбартай аж ахуйн нэгж, байгууллагуудад нийгмийн хариуцлагаараа манлайлж, байгаль орчноо хайрлан хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой үндэсний хэмжээний төсөл болон өргөжүүлнэ” гэдгийг илэрхийлсэн юм.
Улсын хэмжээнд боловсон нойл, ариун цэврийн байшууламжийг шинэчлэх энэхүү төслийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сард “Магнай трейд” ХХК нэгдэж, хамтран ажиллахаар болсон. Энэ дагуу тодорхой цэгүүдэд боловсон 00, ариун цэврийн байгууламжуудыг шинэчлэн барьж байна.

Боловсон нойл, ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажил зөвхөн ШТС-уудаар хязгаарлагдахгүй.

Улс орон даяар 80, 90 жилээ хийж буй аймаг сумдын нутгийн зөвлөлүүд ч мөн идэвх санаачилга гаргаж, аймаг, сумынхаа ариун цэврийн байгууламжийг шинэчлэхийг БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж уриаллаа.

Энэхүү төсөл нь дотоодын аялал жуулчлалын хөгжилд дэмжлэг болохоос гадна, улс орон даяар нүхэн жорлонгоос татгалзаж, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад томоохон нөлөө үзүүлнэ гэдгийг хамтран ажиллаж буй ААН-үүд илэрхийлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж