Хэт халалт, хам шинжийн хамааралтай харвалтаас сэргийлнэ үү!

Хуучирсан мэдээ: 2022.08.04-нд нийтлэгдсэн

Хэт халалт, хам шинжийн хамааралтай харвалтаас сэргийлнэ үү!

Хэт халалт, хам шинжийн хамааралтай харвалтаас сэргийлнэ үү!

Covid-19-ийн дараах хам шинжээр зүрхний үйл ажиллагаа доголдох эрсдэл их гарч байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан. Харин одоо хэт халалт болон хам шинжээс шалтгаалах харвалт ихэсч буйг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.  Тухайлбал, Covid-19-өөр өвдсөний дараа зүрх судасны хамааралтай харвалт ихэсч, даралт өөрчлөгдөх зэрэг шинж тэмдгээр эмнэлгийн тусламж хүсэх иргэдийн ачаалал нэмэгджээ. Тиймээс цар тахлаар өвдсөн хүмүүс зүрхний өвчлөл, харвалтаас сэргийлэх хэрэгтэй. Мөн хэт халалтын өдрүүдэд наршилт, хам шинжээс шалтгаалсан харвалтын эрсдэл их байгаа аж.

Улсын томоохон эмнэлгүүд болох I, II, III эмнэлэг тус бүрд орчин үеийн стандартад нийцсэн зүрхний төв бий. Тус тасгуудын ачаалал сүүлийн гурван сар тасралтгүй нэмэгджээ.

Энэ нь мэдээж зөвхөн хам шинжээс шалтгаалсан бүлэгт хамаарахгүй ч Covid-19-ийн хам шинжээс хамааралтай өвчлөл ихэсч байгаа болохыг албаныхан онцолсон юм. Улсын эмнэлгүүдийн зүрхний төв нь оношлогоо, зүрхний бичлэгээс гадна эхо ангиографийн лабораторийн үйл ажиллагаа, зүрхний титэм судасны оношлогоо, эмчилгээ, пейсмейкер эмчилгээ зэргийг дэвшилтэт технологиор хийдэг. Эдгээрийг даатгалаар улсын тоотой хэдхэн эмнэлэг хийж буй аж. Тэдгээрээс дурдвал, Улсын гуравдугаар төв эмнэлэг болон нэг, хоёрдугаар эмнэлэг. Зүрхний төвийн хэмжээнд үзлэг, оношилгоо, эмчилгээ үйлчилгээ үзүүлэхэд боловсон хүчний асуудал, техник хэрэгсэл гээд олон зүйлс бий гэдгийг ч салбар яамнаас онцолсон.

Сүүлийн жилүүдэд цар тахлаас шалтгаалсан хам шинжийн өвчлөлөөр Монголд зүрхний өвчлөл тэргүүлэх эгнээнд бичигдэж байна.

Тиймээс иргэд тодорхой ойлголт, мэдээлэлгүйн улмаас гэнэт цочролд орох, хэт халалтад өртөх, харвах, зүрхний шигдээсээр өөд болох тохиолдлын тоо буураагүй аж.

ХАМ ШИНЖЭЭС ШАЛТГААЛЖ ЦУС НЬ ӨТГӨРЧ, ШИГДЭЭСЭЭР ОНОШЛОГДСОН ХҮМҮҮСИЙН ТОО ӨССӨН

УНТЭ-ийн Зүрхний Төвийн судасны Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор Л.Анхбаярын хэлснээр 2020 оноос хойш зүрх судасны ямар ч эмгэггүй атал Covid-19-өөр өвдсөн хүмүүс зүрхний төвөөс тусламж үйлчилгээ авах нь ихэссэн. Эмнэлэгт хандаж байгаа тэдгээр хүмүүсээс харвал халдварын дараах хам шинжээр зүрхний эрхтэн тогтолцоонд өөрчлөлт орсон хүмүүс гол төлөв байна. Манай төв бол зүрх судасны эмгэгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэдгээрээ онцлог. Зүрх судасны мэс засал, зүрхний титэм судасны оношилгоо, эмчилгээ, зүрхний эрчимт, эмгэг зэрэг чиглэлээр тусламж үзүүлдэг байгаа.

Covid-19-ийн дараах хам шинжээс шалтгаалж цус нь өтгөрч, шигдээс гэх өвчнөөр оношлогдсон хүмүүсийн тоо өссөөр байна.

Covid-19-ийн өмнө манай төв хоёр эмчтэй өдөрт 64 хүн үздэг байсан. Харин цар тахлын дараа гурван эмч болж нэмэгдсэн ч хоногийн үзлэгт багтаж чадаагүй хүмүүс 2-3 хоног хүлээх болсон гэв.

ГАДААХ ОРЧНЫ ХЭТ ХАЛАЛТ ТАРХИНЫ ХАРВАЛТ ҮҮСГЭХ ЭРСДЭЛТЭЙ

Тархины зарим хэсэгт цусан хангамж дутагдсанаас бие махбодын үйл ажиллагаа өөрчлөгдөх, алдагдах явцыг нэршлээр нь харвалт гэдэг. Харвалтад 40-өөс дээш насныхан илүү өртөмтгий байх бөгөөд энэ нас ахих тусам тархинд цус харвах эрсдэл хоёр дахин нэмэгддэг байна. Түүнчлэн тарган, архи тамхи хэргэлдэг, чихрийн шижин өвчинтэй, халуунд ажилладаг хүмүүс цус харвалтад илүүтэй өртдөг аж.

Сүүлийн өдрүүдэд нийслэлд төдийгүй хөдөө орон нутагт цаг агаар хэт халж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс зөвлөмж мэдээллийг гаргажээ.  Хэт халалт тоглоом биш учир гадаа ажилладаг, архи, тамхи хэрэглэдэг хүмүүс анхаарах шаардлагатайг мөн онцолсон байна.

Хэт халалт хэнд эрсдэлтэй вэ?

  • 45-с дээш насны
  • Жингийн илүүдэлтэй
  • Цусны даралт ихсэх өвчинтэй
  • Архи, тамхи хэрэглэдэг
  • Халуунд ажилладаг

Таних шинж тэмдэг

  • Нүүр муруйх
  • Гар унжих
  • Хэл, яриа ээдрэх
  • Тэнцвэр алдах, гуйвах

Сэргийлэх арга

  • 40-өөс дээш насныхан цусны даралтаа тогтмол хянах
  • Цусны даралт ихдэх, чихрийн шижин өвчтэй бол эм тогтмол уух, гадуур гарахдаа биедээ авч явах
  • Нарнаас хамгаалах шил, саравч, малгай, тос хэрэглэх
  • Эрдэсжүүлсэн ус уух нь сэрүүцүүлэхээс гадна цусны ус, эрдсийг тэнцвэржүүлнэ
  • Хэт их өөх тостой хоол, мах, архи, чихэрлэг хүнснээс татгалзах, жимс ногоо түлхүү хэрэглэх
  • Хэт халуун өдөр онцын шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх зэрэг байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж