“Цэрэгжсэн үйл ажиллагаа явуулсан хөдөлгөөнийг саатуулсан”

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

“Цэрэгжсэн үйл ажиллагаа явуулсан хөдөлгөөнийг саатуулсан”

“Цэрэгжсэн үйл ажиллагаа явуулсан хөдөлгөөнийг саатуулсан”

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлаар хуулийн хяналт тавих шаардлагатай болсныг салбарын сайд нь мэдээллээ.


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР:

-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдэд хэд хэдэн үүрэг өгсөн байгаа. Тухайлбал, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбоотойгоор боловсролын салбарт буй авлигын асуудлыг таслан зогсоох, түүнд хяналт тавих ажлын хэсгийг 11-11 төвд түр ажиллуулахаар боллоо. Боловсролын салбарт тойргийн бус хүүхдүүдийг өөр сургуульд сургах, бүртгэх тохиолдолд гардаг. Мөн тодорхой сорилт, шалгалтгүйгээр элсүүлэхгүй байхыг ажлын хэсэгт даалгасан. Ажлын хэсэгт АТГ, БШУЯ, НБОГ болон бусад газруудын төлөөлөл багтаж байна. Хоёрдугаарт, Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтуудыг санаатайгаар тасалдуулж буй үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ажлын хэсгийг байгуулж байна. Сүүлийн 20-иод жилд маш олон том бүтээн байгуулалтын ажлууд саатсан. Гэрээлэгч улс орны өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа хүлээж чаддаггүй. Үүний нэг жишээ бол Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудал. Энэ мэт стратегийн бүтээн байгуулалт улс орны эдийн засгийн гол хөшүүрэг болох ёстой. Гэтэл хэн нэгэн этгээд, иргэний байгууллага хохирол учруулж болохгүй. Гуравдугаарт, сүүлийн үед нэмэгдэж буй цахим гэмт хэрэгтэй холбоотой асуудал.

Өсвөр бага насны хүүхдүүдийг айлган сүрдүүлэх замаар биеийг нь үнэлүүлэх, бэлгийн мөлжлөгөт өртүүлэх тохиолдол нэмэгдэж байна.

Тиймээс энэ гэмт хэргийг тусгайлан авч үзэхээр болсон тухай мэдээлж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ямар шатанд явж байна вэ?

-Шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж байна. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонго ажлын хэсгийг ахалж байгаа. Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталснаар биш Монгол Улсад дагаж мөрдөж байгаа тоглоомын дүрмийг маш тодорхой болгоход анхаарч байна. Дуудлага худалдаагаар төлж авсан эрх, лиценз зэрэг асуудлууд дээр судалгаа хийж байгаа.

-Үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн хөдөлгөөнийг баривчилсан гэх мэдээлэл байна. Учир нь юу вэ?

-Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс. Гэтэл туурга тусгаар улсын дотор дахин нэг тусгаар тогтнол нэртэй экстримист үйл ажиллагаа явуулж, цэрэгжсэн зохион байгуулалттай байж болохгүй. Үүнийг тагнуулын байгууллагаас гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзсэн учир зөвшөөрлийн дагуу саатуулсан. Шалгаж байгаа хэргийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.

Дэлхийн аль ч ардчилсан улс оронд цэрэгжсэн ийм үйлдэл хийж болохгүй.

Энэ үйл явдал зургадугаар сарын 14-нөөс эхэлсэн. Эхлээд үндэсний хувцастай эхэлсэн бол дараа нь цэрэгжсэн байдал руу шилжсэн. Тиймээс хууль тогтоомжийн дагуу шалгалтын ажил явуулж байна.

-Тайванийн нөхцөл байдалтай холбоотой ямар нэгэн шийдвэр гарсан уу?

-Үндэсний аюулгүй байдлын чиг үүрэг бүхий байгууллагууд хуралдаж асуудлыг хэлэлцсэн. Одоогоор нөхцөл байдал хэвийн байна. Тайваньд байгаа монгол иргэдийг татаж авах талаар албан мэдээлэл гараагүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж