"Допингийн шинжилгээний хариу ирээгүй байна"

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

"Допингийн шинжилгээний хариу ирээгүй байна"

"Допингийн шинжилгээний хариу ирээгүй байна"

Наадмын дараа допингийн шинжилгээний хариу олны анхаарлыг татдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хүчит бөхийн барилдааны түрүү, үзүүрийн бөхчүүдээс допинг илэрч, бөхийн нэр хүнд үлэмж хэмжээгээр унасан. Тэгвэл энэ жилийн шинжилгээний хариу гарсан эсэх талаар үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжаваас тодруулахад “Хараахан гараагүй байна” гэх хариултыг өгөв.

Энэ жил нийтдээ 80 сорьцыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори руу илгээсэн. Тодруулбал, дөрөв давсан 64 бөх болон үндэсний сурын харвааны эрэгтэй болон эмэгтэй тус бүр эхний найман байр гээд 16 харваачаас сорьц авчээ.

Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбоотойгоор энэ жилээс эхлэн дөрөв давсан бөхөөс допингийн шинжилгээ авдаг болсон билээ. Мөн шинжилгээгээр бөх, сурын харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол тухайн бөх, сурын харваачийн дасгалжуулагчийн эрхийг хоёр жилийн хугацаанд түдгэлзүүлэх саналыг зохион байгуулах хороо эрх бүхий этгээдэд гарган шийдвэрлүүлнэ. Мэдээж допингийн шинжилгээнд бүдэрсэн бөх, харваачийн эрхийг тодорхой хугацаагаар хасна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж