ЗГ: Ойрын 3 жилийн хугацаанд дефолт үүсэхгүй

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

ЗГ: Ойрын 3 жилийн хугацаанд дефолт үүсэхгүй

ЗГ: Ойрын 3 жилийн хугацаанд дефолт үүсэхгүй

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнөөдөр /2022.08.03/ улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон Эрдэнэт, Оюутолгой зэрэг ордыг иж бүрэн ашиглаж, зэсийн боловсруулалтыг нэмэгдүүлэх төслүүдийн талаар хэлэлцжээ. Мөн нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй цогц арга хэмжээний талаар зарим шийдвэрийг гаргажээ.


Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас гаргасан бондуудын зарцуулалтыг шалгах ажлын хэсэг гаргалаа. Энэхүү ажлын хэсэг өнөөдрийг хүртэл 2012 оноос хойш нийт долоон бонд гаргасан. 2012 оны арванхоёрдугаар сард "Чингис" бонд 1.5 тэрбум ам.доллар, 2015 оны зургадугаар сар "Дим Сам" бонд, 2016 онд "Мазаалай" бонд гарч нийт 2.2 тэрбум ам.долларын бонд гарсан. Үүнээс хойш "Хуралдай", "Гэрэгэ", "Номад", "Century" бонд гээд дөрвөн бонд гарсан. Эдгээрээс зөвхөн нэг бондыг л төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн байдаг. Түүний хойно гарсан бонд төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулсан. Харин дараа, дараагийн бондууд өмнөх бондуудын зээлийг төлөхөд зарцуулсан байна.

Өчигдрөөс эхэлж бид хэвлэлээр дамжуулж Монгол Улсын Засгийн газар ойрын гурван жилийн хугацаанд дефолт үүсэхгүй гэдгийг мэдээлсэн.

2012-2016 онд АН засаг барьж байх үед төсөл, арга хэмжээнүүдийг санхүүжүүлсэн. 2016 оноос хойш МАН засаг авахад өрийг өрөөр төлж эхэлсэн. Яагаад гэвэл тэр хэмжээний бондын өрийг төлөхөд тэр хэмжээний валютын нөөц байхгүй. Тухайн үед өр тавьсан хүмүүс одоо дефолт болох гэж байна гээд алга ташаад явж байна. Угтаа бол энэ Засгийн газар хамгийн хүндийг нь үүрч байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчид манай үнэт цаасанд итгэсэн хэвээр байгаа. Өрийн асуудал бол их эмзэг асуудал. Дэлхий нийтээр эдийн засаг эмзэг байгаа энэ үед дотроо дефолт болох гэж байна гэж ярьж байгаа нь утгагүй. Тиймээс энэ хүчнээс бид болгоомжлох ёстой.

Одоо ажлын хэсгийн шалгах зүйл бол цомхон гэсэн үг. Анхны "Чингис" бондоор санхүүжүүлсэн өр төлбөрийг хаана, яаж санхүүжилт хийсэн болохыг шалгаж өнөөдөр ямар эрсдэлд хүргэсэн болохыг тайлагнах болно.

Хөгжлийн банкинд үүссэн чанаргүй зээлийн анхдагч үүсвэр нь "Чингис" бонд. Бид өр тавих хэмжээ гэхээс илүүтэй, зарцуулалт дээр анхаарах хэрэгтэй. Монгол Улсын гадаад өр дотоодын нийт бүтээгдэхүүнээс 200 гаруй хувь их бол Сингапур улс 450 гаруй хувь их. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүнээс дөрөв дахин их бөгөөд Англи улсынх ч гурав дахин илүү. Тэгэхээр өрийн ашиглалт зөв бол дефолт гарахгүй гэж ойлгож болно. Ирэх долоо хоногт шалгалтын дүнг танилцуулах болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж