Их Британийн дараагийн Ерөнхий сайдыг сонгох санал хураалт кибер халдлагын улмаас буруу дүн гаргах аюултай талаар “GCHQ” тагнуулын агентлаг анхааруулав. Үүний улмаас санал хураалтыг хойшлуулсан гэж албаны хүмүүс Мягмар гаригт мэдэгдлээ.
Одоогийн байдлаар халдлага гарсан гэх мэдээлэл байхгүй ч аюулгүй байдлын үүднээс хойшлуулж байгаа аж.
Консерватив намын 160 мянган гишүүдэд санал хураалтын хуудсыг Даваа гаригаас эхлэн тараах ёстой байв. Сангийн сайд асан Риши Сунак, Гадаад хэргийн сайд Лиз Трасс нар Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалд өрсөлдөж байгаа юм. Одоогийн байдлаар Лиз Трасс дийлэнх гишүүдийн саналыг авах төлөвтэй байна. Тус улсын шинэ Ерөнхий сайдыг есдүгээр сарын 5-нд тодруулах төлөвлөгөөтэй байсан ч хойшилж магадгүй болов.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ