Брэд Питт, Анжелина Жоли хоёрын авъяаслаг охин

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Брэд Питт, Анжелина Жоли хоёрын авъяаслаг охин

Брэд Питт, Анжелина Жоли хоёрын авъяаслаг охин

Брэд Питт, Анжелина Жоли нарын охин Шило 16 настай. Брэд Питт “Bullet train” нэртэй шинэ киноныхоо нээлтэд оролцох үеэрээ охиныхоо тухай хэдэн үг хэлжээ. Тэрбээр охиноо үзэсгэлэнтэй гэж тодорхойлсон.

Шило сүүлийн үед найзуудтайгаа бүжиглэж буй бичлэгээрээ цахим сүлжээнд алдартай болжээ. Тэрбээр зургадугаар сард “Youtube” сүлжээнд “Doja cat”-ын дуун дээр бүжиглэж буй бичлэгээ тавьсан. Охиныхоо бүжиглэхийг хараад Брэд Питт “Бараг л нүдэнд нулимс цийлэгнэсэн. Тэр үүнийг хаанаас сурсныг мэдэхгүй юм. Би чинь бүжгэндээ нойл хүн шүү дээ” гэжээ.

Шило бүжиглэх дуртай, маш авъяаслаг бөгөөд хэдэн жилийн өмнөөс энэ чиглэлээр хичээллэж эхэлсэн. Бүжгээр дамжуулан Шило олон найзтай болжээ. Багш нар нь ч бас түүний үзүүлбэрт тун сэтгэл хангалуун байдаг гэж эх сурвалж хэллээ.

Хүүхдүүд нь аав ээж хоёр шигээ жүжигчин болно гэвэл та юу хэлэх вэ гэж Питтээс асуусан. “Би тэднийг өөрийнхөө хүслийг дагахад дуртай байна” гэж тэр хариулжээ. Питт, Анжелина хоёрын дундаас төрсөн гурав, өргөмөл гурав гээд тэд нийт зургаан хүүхэдтэй. Хамгийн том хүү Мэддокс нь Өмнөд Солонгосын Йонсей их сургуульд сурдаг. Удаах хүү Пакс нь өнгөрсөн жил коллежоо төгсчээ.

Жоли өргөж авсан хүүхдүүдийнхээ тухай ярьж байсан удаатай. “Үрчилж авах, өнчрөх гэсэн үгнүүд манай гэрт эерэг утгатай байдаг. Би өргөж авсан хүүхдүүдтэйгээ жирэмслэлтийн талаар ярьж чадахгүй ч тэднийг хэрхэн гэр бүлдээ нэгтгэсэн тухай, нүд рүү нь анх харахад ямар байсан гэх мэт түүхүүдийг ярьж өгдөг. Үрчилж авсан хүүхдүүд минь бүгдээрээ ямар нэгэн нууцлаг ертөнцтэй ирсэн” гэж тэр хэлжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж