Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын эрх ашиг салав!

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын эрх ашиг салав!

Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын эрх ашиг салав!

Улс төрд зөвхөн эрх ашиг л гэж бий. Иймээс нэгэн цагт “ах, дүү” мэт явсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрын зам салах нь нэн ойлгомжтой байсан.

Улс төр өрнөж буй үйл явдлыг харахад тэдний зөрчилдөөн улам томорч, Х.Баттулга хэзээ мөдгүй шүүхийн өмнө дуудагдаж магадгүй байна. Авчиг Х.Баттулга бусдын адил зангиагаа зүгээд, гутлаа тослоод очиж чадах болов уу?

Тагнуулын ерөнхий газраас өчигдөр орой Тусгаар тогтнол хөдөлгөөнийхнийг зэвсэгт халдлага үйлдэж болзошгүй гэх асуудлаар баривчлан саатуулсан аж. Тусгаар улсад тусгаар тогтнолын хөдөлгөөн байгуулж, цэрэг элсүүлж байгаа нь хэдэн залуусын хийх зүйл огт биш нь ойлгомжтой.  Зохион байгуулалттай, том санхүүжилттэй, тодорхой зорилготой  тэдний ард хэн байгааг нь шалгаж тогтоох нь зөв. Улс орон, ард иргэдийнхээ үндэсний аюулгүй байдлаа бодсон ч.

Тэгвэл тусгаар тогтнолын хөдөлгөөн гэх тэдгээр залуусыг ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Б.Баасанцогт, А.Гансүх санхүүжүүлж, зэвсгээр хангасан байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Тагнуулынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлэл хийхдээ “Экстремист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөж байсан бөгөөд тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг, байлдааны болон бусад зориулалттай галт зэвсэг, зэвсгийн чанартай эд зүйл илэрсэн”-ийг мэдээлсэн. Мөн уг этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан агаад нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар төлөвлөсөн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон талаар ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр мэдээлж байсан. Бүр тодруулбал, М.Энхсайханы амь насанд халдахаар төлөвлөж байсан гэх яриа байдаг.  Террорист хадлага үйлдэхээр төлөвлөж байсан тэднийг Б.Баасанцогт санхүүжүүлж байсан гэвэл түүний ард А.Гансүх, А.Гансүхийн ард нь Женко Баттулга байна гэсэн үг.

А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг шүүхэд шилсэн. А.Гансүхийг дээрх асуудлаар  мөнгө өмнөх төмөр замын хэргээ бусад наймаалцсан гэж буруутган, яллагдагчаар татсан агаад хавтаст хэргийг нь шүүхэд шилжүүлжээ. Мөн Б.Баасанцогтыг нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгчдэд нөлөөлж, авлига өгсөн гэх хэрэг үүсгэсэн байдаг. Түүний хэрэг ч мөн шүүхэд шилжсэн байна.

Б.Баасанцогтын гэрээс  схем зураг олсон нь М.Энхсайхан, С.Баяр, С.Баярцогт, Да Ганболд нарын хэргийн  талаар. Мөн тэднийг шүүж байсан шүүгчидтэй ууж, идэж, ялласан прокурортой нь  хоол идэж байсан зураг хөрөг, бичлэг дэлгэгдсэн. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төрийн ордны гурван давхраас шүүгчдэд захиалга өгдөг байсныг ил тод мэдээлж байсан удаа бий.

Ийнхүү экс Ерөнхийлөгчийн тун ойрын хүмүүсийн хэрэг шүүхэд шилжсэн нь ирэх улс төрийн гол дуулиан  байх төлөвтэй.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8-д “.. Үндсэн хуульт тогтолцоо, төрийн байгууламжийг хууль бусаар, хүч хэрэглэн өөрчлөх, устгах зорилгоор улс төр, шашны үйл ажиллагаа явуулсан, энэхүү үйл ажиллагаа явуулахаар тодорхой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.

Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа Төрийн ордны гурван давхраас хууль, шүүхийнхэнд захиалга өгч М.Энхсайханыг Тавантолгойг эдийн засгийн эргэлтад оруулах гэсний төлөө террорист ажиллагаа явуулахыг завдсан гэж буруутгаж  байсан. Тэгвэл түүний ойрын хүмүүс өнөөдөр жинхнээсээ  террорист ажиллагаа явуулахаар бэлтгэж байгаад баригджээ. Тэгэхээр жинхэнэ террорист нь хэн байсан бэ. М.Энхсайхан уу, экс Ерөнхийлөгч Х.Баттулга уу.

Одоогоос зургаан жилийн өмнө 2016 онд Х.Баттулгыг төмөр замын хэргээр шалгах явцад тэрбээр Баянголынхоо өрөөнд бөхчүүд, эмэгтэйчүүдийн ард нуугдаж явсан. Энэ удаад тэр хэний ард нуугдах бол. Ямар ч байсан Л.Оюун-Эрдэнэ, Х.Баттулга хоёрыг нэгтгэж байсан эрх ашиг ингээд үгүй болсон гэсэн үг.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж