Хүнсэнд хэрэглэх оливын тосоо хэрхэн сонгох вэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Хүнсэнд хэрэглэх оливын тосоо хэрхэн сонгох вэ?

Тос нь хүний биед зайлшгүй шаардлагатай үндсэн шимт бодис юм. Тосны хүчлийг бүтцээр нь ханасан ба ханаагүй гэж ангилна. Ханасан тос нь тасалгааны температурт царцсан хатуу төлөвтэй байдаг амьтны гаралтай өөх тос, наргил модны самрын тос ордог. Ханаагүй тос нь тасалгааны температурт шингэн төлөвтэй байдаг бөгөөд оливын тос, загасны тос, наран цэцгийн тос, эрдэнэ шишийн тос, рапсын үрийн тос болон зарим төрлийн самрын тос багтдаг.

Ямар тосыг хүнсэндээ сонгох хэрэгтэй вэ?

Монголчуудын дунд таргалалт, зүрх судасны өвчин, судасны хатуурал элбэг тохиолдож байгаа нь ханасан өөх тосны хэрэглээ их байгаатай шууд холбоотой. Тийм учраас бид өдөр тутамдаа ханаагүй өөх тосыг тэр дундаа өндөр температурт тэсвэртэй, транс тос болон хувирдаггүй, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй тосыг сонгож өдөр тутамдаа хэрэглэж хэвших хэрэгтэй.

Бидний хамгийн сайн мэдэх ханаагүй өөх тос буюу оливын тосыг хэрхэн сонгох вэ?

Оливын тос нь орц, найрлагаасаа хамааран дотроо олон төрөл байдаг. Бид хэрэглээндээ тааруулан зөв оливын тосыг сонгож, өдөр тутамдаа хэрэглэснээр болзошгүй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Тиймээс та бүхэнд оливын тосны төрөл, тэдгээрийн онцлогт тохирсон хэрэглээг танилцуулья.

  • EXTRA VIRGIN OLIVE OIL буюу цэвэр оливын тос

Extra Virgin olive oil буюу цэвэр оливын тосыг орц, найрлаганд нь өөрчлөлт орохоос сэргийлж механик буюу уламжлалт хүйтэн даралтын аргаар  24 цагийн дотор шинэхэн чидун жимснээс шууд гаргаж авдаг. Уг тосыг шууд хэрэглэх зориулалттай буюу өглөөд у ух, зууш, салат, пицца, паста хийх болон 100-180ºC хэмд хөнгөн хуурах, хөнгөн шарахад хэрэглэхэд тохиромжтой. Энэ төрлийн тос нь хамгийн органик, амин дэмээр баялаг, хүний эрүүл мэндэд ашиг тустай байдаг тул өдөр тутамдаа хэрэглэхэд тохиромжтой.

  • OLIVE OIL буюу боловсруулсан оливын тос

Olive oil буюу энгийн оливын тосыг Extra virgin болон Virgin оливын тосыг холин үйлдвэрийн аргаар боловсруулж гаргаж авдаг. Энэ нь ашиг тус шим тэжээлийн хувьд extra virgin оливын тосыг гүйцэхгүй ч өндөр градуст шарж, хуурах бүх төрлийн хоол хүнсэнд хэрэглэхэд тохиромжтой буюу халуунд тэсвэртэй байдаг.

  • OLIVE POMACE OIL буюу помэс оливын тос

Энэ нь шинэхэн буталсан оливын хатаасан үлдэгдлээс тос уусгагч шингэнээр гаргаж авсан тос бөгөөд үйлдвэрийн боловсруулалтын дараа extra virgin болон virgin оливын тостой хүссэн хэмжээгээр хольдог. Уг тосыг бүх төрлийн хоолонд хэрэглэж болохоос гадна илүү шарж, хуурсан хоолонд хэрэглэхэд тохиромжтой. Extra Virgin болон olive oil-той харьцуулахад үнийн хувьд маш хямд байдаг.

Тэгвэл хүнсэнд хэрэглэх оливын тосыг сонгохдоо дараах зүйлсийг анхаараарай

  1. Оливын Тосны Хүчиллэг Чанарыг буюу Free Acidity-ыг харах

Оливын тосны чанарыг тодорхойлох гол хүчин зүйл бол 100 грамм тосонд агуулагдах хүчиллэг чанар буюу free acidity юм. Энэ нь бага байх тусмаа илүү чанартай органик гэсэн үг. Хөгц, мөөгөнцөр , шаьж болон шимэгчдийн дайралтаас үүдэлтэй эрүүл биш чидун жимснээс гаргаж авсан эсвэл боловсруулагдахаас өмнө хадгалалтын горим зөрчсөн тохиолдолд оливын тосны хүчиллэг чанар нь ихэсдэг байна. Хэрвээ хүчиллэг чанар нь 2%-аас их байвал хүнсэнд хэрэглэхийг хориглодог энэ нь амт, үнэрийн хувьд тааламжгүй буюу зөвхөн дэнлүү асаах зориулалтаар хэрэглэдэг.

Оливын тоснуудын хүчиллэг чанарыг доорх байдлаар тогтоосон байдаг.

  • Extra virgin оливын тосны хүчиллэг чанар нь хамгийн ихдээ 0.8% байна
  • Оlive oil буюу оливын тосны хүчиллэг чанар нь хамгийн ихдээ 2% байна

 

  1. Үйлдвэрийн шат дамжлагад аль болох бага орсоныг нь сонгох

Extra virgin болон virgin ангиллын оливын тосноос бусад тоснуудыг зөвхөн үйлдвэрийн процессын дараа хэрэглэж болдог. Боловсруулах үйл явц нь 3-4 үе шатаас бүрдэнэ.  Жишээлбэл:  Olive pomace тосыг гаргаж авахын тулд эхлээд virgin оливын тосыг гаргаж авсан чидун жимсний үлдэгдлийг хатааж, тос гаргаж авдаг шингэнээр тосыг гаргаж авсны дараагаар хүчлийг саармагжуулах, цайруулах, үнэргүй болгодог.

Хүчлийг саармагжуулах- Тосыг идэмхий содын уусмалаар цэвэршүүлдэг бөгөөд энэ нь саван үүсгэж чөлөөт тосны хүчлүүдтэй холбогддог. Дараа нь саванг хайлуулахын тулд усаар угаадаг. Ингэснээр хүчлийг саармагжуулсан тосыг гаргаж авна.

Цайруулах- Лампантын тосны исэлдсэн бодисны өнгийг арилгахын тулд тосыг идэвхжүүлсэн нүүрс эсвэл цайруулагчтай хольдог. Цайруулах алхмын дараа энгийн ургамлын тостой төстэй тод шар өнгөтэй болдог.

Үнэргүй болгох- Тааламжгүй үнэрийг арилгахын тулд тосыг өндөр 230ºC хүртэл вакум температурт  халаадаг. Энэ процессын төгсгөлд цэвэршүүлсэн тос нь бараг үнэргүй бөгөөд бага зэрэг буйлсан самарны амттай үлддэг.

 

  1. Шошго сав баглаа боодлыг сайтар харах

Европын холбооны журам

Ихэнх оливын тос үйлдвэрлэл Европын холбооны улсуудад хийгддэг бөгөөд 1991 оны Европын холбооны 2568 тоот журмын дагуу оливын тос бүрд байх ёстой чанарын шаардлагыг тогтоосон. Мөн улс орон бүрд хүчин төгөлдөр байдаг шинжилгээний аргуудыг зохицуулж, оливын тосыг тодорхойлдог параметрүүдийн утгыг тогтоосон байна. Сүүлийн жилүүдэд хэд хэдэн өөрчлөлт хийгдсэн, тухайлбал 61/2011 журамд анх удаа тосны үнэлгээний мэдрэхүйн арга болох Panel Test-ийг нэвтрүүлсэн байна. Eвропын холбооны 2012 оны 29-р журамд оливын тосны шошго дээр заавал байх ёстой болон нэмэлт мэдээллийг тодорхойлсон бөгөөд энэ нь ЕХ 2000/2013 журмын хүнсний бүтээгдэхүүн, тэдгээрийн маркетингтай холбоотой ерөнхий дүрмүүдийн нэмэлтийг багтаасан юм. Зөвхөн Зөвхөн Европын холбооны шаардлагад нийцсэн тохиолдолд шошго дээр “from European union” гэж байршуулдаг

Гарал үүслийн тодорхойлолт

Хуулийн дагуу extra virgin болон virgin оливын тосны нүүрэн талын шошго нь гарал үүслийн улсын нэрийг агуулсан байх ёстой. Жишээлбэл: "100% Итали", "Италид үйлдвэрлэв", "Испанийн бүтээгдэхүүн", "100% Тунис" гэх мэт

Зайлшгүй байх ёстой мэдээлэл ба түүний тайлбар

Extra virgin olive oil буюу дээд зэрэглэлийн чидун жимсний тосыг зөвхөн механик аргаар буюу 24 цагийн дотор хүйтэн даралтын аргаар гаргаж авсан

Olive oil буюу Extra virgin болон Virgin оливын тосыг холин үйлдвэрийн аргаар боловсруулж гаргаж авдаг.

Дараах зүйлсийг сайтар ажигласны үндсэн дээр өдөр тутамдаа хэрэглэх хүнсний оливын тосны сонголтоо хийгээрэй (Италийн No.1 цэвэр оливын тосны брэнд Монини)

 

Мэдээллийн эх сурвалж:

Olive Oil Times. (2022). Retrieved from Olive Oil Times

THE CLASSIFICATION OF OILS. (2022). Retrieved from Monini: THE CLASSIFICATION OF OILS

The Importance of Low Acidity In Olive Oil. (2022). Retrieved from https://www.olivenation.com/the-

importance-of-low-acidity-in-olive-oil

Wikipedia. (2022). Olive oil. Retrieved from https://en.wikipedia.org/wiki/Olive_oil

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж