АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаатай холбогдуулан Хятад цэргийн сургуулилалт Бямба гаригаас хойш хийх болсон. Үүнээс улбаалан, Азийн агаарын тээврийн компаниудад Тайванийн хилээс холуур нислэг үйлдэхийг Хятад анхаарууллаа. Хонгконгийн цагаар Мягмар гаригийн орой Хятадын зүгээс “аюултай зургаан бүс” гэж тодорхойлсон газрын мэдээллийг Азийн агаарын тээврийн компаниудад илгээсэн гэж Солонгосын тээврийн яам мэдэгдэв.
Тайванийн аюултай зургаан бүс газраар наймдугаар сарын 4-ний 12:00 цагаас наймдугаар сарын 7-ны 12:00 цаг хүртэл нислэг хийхгүй байхыг анхааруулжээ.
Пелоси сүүлийн 25 жилд Тайваньд айлчилсан анхны төлөөлөгч ба Хятад түүний үйлдлийг заналхийлэл гэж үзэж буй. Тэгвэл Тайвань нь АНУ болон Хятадын мөргөлдөөний гол асуудал болж байна. Хятадын “Xiamen Airlines” компани Тайванийн арлаас Фүжянь хоорондох хэд хэдэн нислэгт өөрчлөлт оруулахаар болсон байна. “Korean Airline”s компани Хятадын цэргийн сургуулилалтын үеэр Тайванийн агаарын орон зайд нэвтрэхгүйн тулд Өмнөд Ази руу чиглэсэн зарим чиглэлийг өөрчлөхөөр төлөвлөж буйгаа мэдэгдэв.
“Cathay Pacific Airways Ltd”-ийн нисгэгчид Тайвань чиглэлээ өөрчлөхийн тулд 30 минутын нэмэлт түлш авч явахыг бусад орнуудад зөвлөв.
Хятадын тэнгисийн аюулгүй байдлын албаны орон нутгийн салбар мөн цэргийн сургуулилалт, галын практикыг үндэслэн хөлөг онгоцнуудад болгоомжтой байх анхааруулга өгсөн гэж засгийн газрын мэдэгдэлд дурджээ. Одоогийн байдлаар гурван өдрийн нислэгийн хориг цаашид сунгагдах эсэх нь эргэлзээтэй байна. Хэрэв сунгавал түүхий эдийн үнийн өсөлт, нийлүүлэлтийн гинжин хэлхээнд асуудал үүсэх юм.
Тайваньд хамгийн ойр байдаг Шиамэнь Гаочи олон улсын нисэх онгоцны буудал 123 нислэгээ цуцалсан. Үлдсэн нислэгийн 79 хувь нь хэвийн ажиллаж байна гэж мэдээллийн үйлчилгээ үзүүлэгч “Variflight” мэдээллээ. Фүжянь хотын "Фүжоу Чангле" олон улсын нисэх онгоцны буудалд 93 нислэг цуцлагджээ. Японы “ANA Holdings Inc” болон “Japan Airlines” компани Тайванийн нислэгүүдээ хэвээр хадгална гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Bloomberg
Холбоотой мэдээ