ХААН Банк ногоон санхүүжилтийн хүрээнд байгаль орчинд ээлтэй бизнесийг дэмжин, “ногоон” тодотголтой бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч нартаа санал болгодог билээ. Тиймээс ч Байгаль орчин аялал жуулчлалын яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороотой 2019 оноос хамтын ажиллагааг эхлүүлж, хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл” олгон агаар, хөрсний бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулж буй.
Агаар, орчны бохирдлыг бууруулах зорилгоор ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдээс дараах бүтээгдэхүүнийг худалдан авч, суурилуулахад зориулан жилийн 2-3 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлийг олгож байна. Үүнд:
- Эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур;
- Гэрийн сайжруулсан зуух;
- Гэр хорооллын нүхэн жорлон;
- Бага оврын цэвэрлэх байгууламж;
- Дулаалгын материал;
- Хүлэмж;
- Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр;
- Хувийн орон сууцыг инженерийн шугам сүлжээнд холбох;
- Хийн халаалт зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээ багтана.
Харилцагч та ариун цэврийн байгууламжаа стандартын шаардлага хангасан, хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэйгээр шийдмээр байвал ХААН Банктай хамтран ажиллах гэрээтэй бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас бага оврын цэвэрлэх байгууламж, стандартын шаардлага хангасан жорлон худалдан авч суурилуулахад зориулан жилийн 2 хувийн хүүтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий ногоон зээлийг санал болгож байна.
Харин амины орон сууц, хашаа байшиндаа эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуур авах, байшингаа дулаалах, инженерийн шугам сүлжээнд холбох зэрэг дээр дурьдсан бусад бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах бол жилийн 3 хувийн хүүтэй ногоон зээл аваарай.
Харилцагч таны цалин, эсвэл бизнесийн орлогод үндэслэн зээлийн дээд хэмжээ 40 сая хүртэл төгрөг байх бөгөөд 30 хүртэл сарын хугацаагаар авах боломжтой. Хэрэв тэтгэврийн орлоготой буюу ХААН Банкаар тэтгэвэр авдаг харилцагч бол жилийн 2-3 хувийн хүүтэй 15 сая төгрөг хүртэл төгрөгийн дүнтэй хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Тэтгэврийн ногоон зээл”-ийг зургаа хүртэл сарын хугацаатайгаар авах боломжтой юм. Та энэхүү зээлд хамрагдахыг хүсвэл бичиг баримтаа бүрдүүлэн өөрт ойр байрлах ХААН Банкны салбар тооцооны төвд хандаарай.
Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкнаас тавигдах үндсэн шаардлагуудаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас бүтээгдэхүүнээ сонгож, үнийн нэхэмжлэлийг бүрдүүлсэн байх шаардлагатай юм.
Хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-тэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.
ХААН Банкийг сонгон үйлчлүүлдэг эрхэм харилцагч танд баярлалаа
Холбоотой мэдээ