Путины найз эмэгтэйд АНУ хориг тавив

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Путины найз эмэгтэйд АНУ хориг тавив

Путины найз эмэгтэйд АНУ хориг тавив

ОХУ-ын ерөнхийлөгч Путины найз бүсгүй гэгддэг 39 настай Алена Кабаевад АНУ санхүүгийн хориг арга хэмжээ авчээ. Түүний хилийн чанад дахь бүх эд хөрөнгийг битүүмжилсэн байна.

Цагаан ордноос өнгөрсөн дөрөвдүгээр сард Путинтэй холбоотой ямар ч хүн байсан хориг арга хэмжээнд орох болно гэж мэдүүлсэн юм. Кабаева ОХУ-ын ерөнхийлөгчтэй холбоотой гэдгээ үгүйсгэдэг ч олон нийтийн сүлжээгээр тэд гурван хүүхэдтэй гэх мэдээлэл цацагддаг. Тиймдээ ч Кабаевад АНУ хориг арга хэмжээ авчээ. Кабаева мөн Оросын хамгийн том хувийн хэвлэл мэдээллийн “Нью медиа групп”-ийн тэргүүнээр ажилдаг байна.

Түүнд АНУ-аас гадна Их Британи тавдугаар сард хориг арга хэмжээ авчээ. Гэрлэлтээ цуцлуулсан Путин Кабаеватай хайр сэтгэлийн холбоотой гэдгийг Кремль эртнээс үгүйсгэсээр ирсэн. Гэвч Кабаева Путины зарим хүүхдүүдийн ээж гэдгээрээ олонд танигдсан. Путин 2008 онд хууль ёсны эхнэртэй байсан ч Кабаеватай хайр дурлалын холбоотой гэх мэдээлэл мөн цацагдаад байсан юм. Узбекистан гаралтай Кабаева 2004 онд Афины олимпоос алтан медаль хүртсэн. Тэрбээр 2014 онд Үндэсний хэвлэл мэдээллийн бүлгийг удирдахаасаа өмнө Путины Нэгдсэн Орос намд зургаан жил гаруй хууль тогтоогчоор ажиллажээ.

Эх сурвалж: The Guardian 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж