Олон жилийн турш эмэгтэй хүн эрэгтэй хүнээс урт насалдаг гэх ойлголт дэлхий дахинаа байв. Тэгвэл энэ асуудлыг хөндөж Данийн их сургуулийн эрдэмтэд судалгаа явуулж, сонирхолтой үр дүн гарчээ.
Судалгааны явцад эрэгтэй хүн эмэгтэй хүнээс хамаагүй урт наслах боломж өндөр байдгийг олж тогтоосон байна.
Дундаж наслалтыг нэгтгэсэн тоон үзүүлэлт нь зөвхөн насжилтын дүнг үзүүлэхээс бие организмын чадавхыг үл тоодог гэж судлаачид мэдээлэв. Их Британид 2018-2020 оны байдлаар дундаж наслалт эрэгтэйчүүдийнх 79.3 хувь, эмэгтэйчүүдийнх 83.1 хувь байна гэж Үндэсний статистикийн газрын тайланд тусгажээ.
Гэхдээ шинэ судалгаа нь зөвхөн тоон дээр тулгуурлаагүй ба эрэгтэй хүн бие махбодоороо эмэгтэй хүнээс илүү урт наслах бүрэн чадвартайг онцолсон байна. “BMJ Open” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд дэлхийн 199 орны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн 200 жилийн наслалтын талаарх мэдээллийг авч үзэн, судалгааг тулгуурлажээ.
Эх сурвалж: Sky News
Холбоотой мэдээ