“Тайваньд байгаа монгол иргэдтэй утас, цахимаар холбогдсон”

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

“Тайваньд байгаа монгол иргэдтэй утас, цахимаар холбогдсон”

“Тайваньд байгаа монгол иргэдтэй утас, цахимаар холбогдсон”

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилж байгаатай холбоотойгоор Хятад, Тайванийн нөхцөл байдал олон улсын анхаарлын төвд байна. Тиймээс зарим улс орнууд Тайваньд суралцдаг оюутан залуусаа татаж авч магадгүй талаар яригдаж эхэлжээ. Тайваньд Монголын 1000 орчим иргэн байдаг бөгөөд эрсдэлт нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Гадаад харилцааны яамнаас тодрууллаа.

ГХЯ-наас өгсөн мэдээллээр Тайваньд оршин сууж буй нийт иргэдийн 80 гаруй хувь нь оюутнууд. Тайванийн цагаачлалын албаны сүүлийн статистик мэдээллээр наймдугаар сарын 1-ний байдлаар 460 гаруй иргэн албан ёсны зөвшөөрөлтэй оршин сууж байна.

Одоогоор нөхцөл байдал хурцадвал гэдэг асуудлыг авч үзээгүй. Тайваньд байгаа монгол оюутан, иргэдтэй утсаар болон цахимаар холбогдож эхэлсэн. Гадаад харилцааны яам, Тайбэй дахь төлөөлөгчийн газраар дамжуулан иргэдтэй байнгын холбоотой байгаа гэлээ.

Тайбэй дахь Улаанбаатарын Худалдаа эдийн засгийн төлөөлөгчийн газраас Тайваньд ажиллаж, амьдарч, сурч байгаа монгол иргэдийг яаралтай бүртгүүлэхийг өчигдөр /2022.08.02/ мэдэгдсэн. Тус газраас иргэдийн мэдээллийн санг үүсгэж,  газар хөдлөлт, хар шуурга зэрэг байгалийн гамшиг, бусад онцгой байдлын үед шуурхай тусламж үзүүлэх зорилготой гэдгийг мэдээлжээ. Иймд Тайваньд сурч, ажиллаж буй монгол иргэд энд дарж бүртгүүлэх боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж