Украины Одесса боомтоос Даваа гаригт хөдөлсөн үр тариатай хөлөг онгоц өнөө өглөө /2022.08.03/ Истанбулд хүрэх товтой байсан. Гэвч Хар тэнгист цаг агаар муудсаны улмаас хугацаанаасаа хоцорч буйг Туркийн албаны хүн мэдэгджээ.
"Разони" нэртэй хөлөг онгоцыг Истанбулд хүрснийх нь дараа Орос, Украин, Турк, НҮБ-ын албаны хүмүүс шалгана. Энэ шалгалт нь НҮБ болон Туркийн зуучлалын гэрээний нэг хэсэг юм.
Украины боомтуудаас гарах бусад хөлөг онгоцны бэлтгэл ажил үргэлжилж байна. Долдугаар сарын 22-нд хийсэн хэлэлцээрийн хүрээнд тус улсын боомтуудаас үр тариа тээвэрлэх аюулгүй коридоруудыг бий болгосон. Аюулгүй коридороор олон хөлөг онгоц гарах төлөвтэй байгаа бөгөөд одоогоор 16 хөлөг ээлжээ хүлээж буй гэх мэдээлэл байна.
Аюулгүй коридор бий болсон ч гэсэн Хар тэнгис дэх байдал хурцадмал хэвээр байна. Тиймээс Зеленский олон улсын түншүүддээ Москва хэлэлцээрээ хэрхэн биелүүлж байгааг анхааралтай ажиглахыг уриалжээ.
Эх сурвалж: EURO NEWS
Холбоотой мэдээ