Японы сүмогийн холбоо өчигдөр/2022.08.02/ англи хэл дээрх албан ёсны “YouTube” сувгаа нээж буйгаа зарлажээ. Ингэснээр олон улсын үзэгч, сонирхогчдыг сүмод татах эхний алхмаа хийлээ гэв.
“Sumo Prime Time” гэх сувгаар сүмогийн түүх, соёл, барилдааны тоймууд үзэгчдэд хүрэх аж.
“NHK” сувгийн тайлбарлагч Хиро Моритагийн хэлснээр сүмогийн талаарх олон сонирхолтой, сэтгэл хөдөлгөм мөч, үйл явдлыг үзэгчдэд хүргэх гэнэ. Японы сүмогийн холбоо өөрсдийн албан ёсны “YouTube” сувагтай, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтран ажилладаг хэдий ч энэ нь зөвхөн дотоодын хэрэглэгчдэд хүрдэг ажээ.
“YouTube” дээрх албан ёсны бус сүмогийн сувгууд англи хэл дээр тойм, мэдээ хүргэж, мянга мянган үзэгчдийн хандалт авдаг байна.
Холбоотой мэдээ