Угаалгын машин хэрэглэх зааврын талаар бидэнд мэдэхгүй зүйлүүд маш их тулгардаг. Тиймээс та бүхэнд угаалгын машины удирдах самбарын тохиргооны орчуулгыг хүргэж байна. Шэйр хийгээд хадгалаад аваарай…
Үйлдлийн тохиргоо:
Start-Эхлэх
Finish/End-Дуусгах
Rinse-Угаах
Spin-Сэгсрэх
Drain-Усыг зайлуулах /Сэгсрэх/
Child Lock-Бага насны хүүхдийг оролдохоос сэргийлж тохиргоог цоожлох
Угаах хувцасны ангилал:
Cottons-Жирийн даавуун материалтай хувцсанд
Coloureds-Тод өнгийн хувцсанд
Mixed Fabrics-Холимог материалтай хувцсанд
Delicates/Silk-Торгон болон ноолууран хувцсанд
Wool-Ноосон эдлэлд
Lingerie-Дотуур хувцсанд
Угаах нөхцөл:
Normal/Main Wash-Хэвийн угаалт
Express/Quick-Бага зэргийн бохирдолтой хувцсыг хурдан угаахад
Extra Rinse-Их бохирдолтой хувцсыг дахин угаахад
Pre-Wash/Soak-Гүн бохирдсон хувцсыг хэвийн угаалтаар угаахаас өмнө толбыг арилгах зорилгоор ашиглана
Sanitize-Хэдэн минутын турш хувцсанд байгаа нян бактерийг халуун усанд устгана. Хэрэв гэр бүлийн хэн нэг гишүүн халдварт өвчтэй бол энэ тохируулгыг ашиглана.
Cool wash-Будаг гарах магадлалтай хувцсыг хүйтэвтэр усанд угаана.
Stain-Толботой хувцсыг угаахад
Бусад тохиргоо:
Spin Max/High/Mid/Normal- Энэ бол сэгсрэлтийн хурдыг заасан тохиргоо юм.
Temperature-Угаах усны температур
Hot-Халуун ус
Warm-Бүлээн ус
Cold-Хүйтэн ус
Толбоны хэмжээ:
Heavy-Гүн бохирдолтой хувцсанд /Хөлбөмбөгийн хослол гэх мэт/
Medium-Дунд зэргийн бохирдол, толботой хувцсанд
Light-Хөнгөн бохирдолтой хувцсанд
Та угаалгын машины “Pre-wash” гэсэн тохиргоог ашигладаг уу?
Ухаалаг гэрийн эзэгтэй та хувцасаа угаах болгондоо угаалгын машиныхаа “Pre-Wash” гэсэн тохиргоон дээр тааруулдаг юм биш биз? Тэгвэл энэ зуршлаа хаях цаг болжээ. Учир нь энэ бол дэлхийн цэвэр усны болон, гэр бүлийнхээ санхүүгийн нөөцийг хий дэмий үрж байгаа хэрэг юм. “Pre-wash” нь зөвхөн хэт гүн толботой, эсвэл жирийн угаалтанд арилахааргүй их хир буртаг болсон хувцсыг угаахад зориулагдсан. Гэвч эмэгтэйчүүд нэг угаалтанд арилах жижиг толботой хувцасаа ч “Pre-Wash”-аар угаах гээд байдаг талтай. Ингэснээр та угаалга хийх бүртээ 15 литр ус, тодорхой хэмжээний цаг зав, эрчим хүч, мөн угаалгын нунтгаа хоосон гарздаж байгаа гэсэн үг юм.
Холбоотой мэдээ