Шатрын олимпиад: Монголын багууд анхны хожигдлоо амсав

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Шатрын олимпиад: Монголын багууд анхны хожигдлоо амсав

Шатрын олимпиад: Монголын багууд анхны хожигдлоо амсав

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй, эмэгтэй багууд өчигдөр/2022.08.02/ тав дахь өргийн тоглолтуудаа хийлээ.

Дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Магнус Карлсенаар толгойлуулсан Норвегийн багтай тэнцэж, нэг ч хожигдолгүй байсан манай эрэгтэй баг өчигдөр /2022.08.02/ Чехийн багтай учраа таарч, анхны ялагдлаа амсав. Нэг ширээнд Д.Батсүрэн Навара Давидад, хоёрдугаар ширээнд Г.Амартүвшин Нгүен Таи Даи Ванд, дөрөвдүгээр ширээнд С.Ган-Эрдэнэ Звардон Войтехт тус тус хожигдсон бол гуравдугаар ширээнд суусан Д.Билгүүн Михалик Петртэй тэнцжээ.

Ийнхүү манай эрэгтэй баг тав өргийн дараах байдлаар хоёр хожил, хоёр тэнцээ, нэг хожигдолтой боллоо.

Мөн нэг ч ялагдалгүй байсан манай эмэгтэй шигшээ баг өчигдөр Германы эсрэг тоглосон. Нэг болон хоёрдугаар ширээнд суусан А.Энхтуул болон Т.Мөнхзул нар өрсөлдөгчидтэйгөө тэнцэж, гурав болон дөрөвдүгээр ширээнд суусан Б.Мөнгөнзул, Д.Мөнхзул нар ялагдал хүлээснээр манай эмэгтэй баг анхны хожигдлоо амсав. Тэд гурван хожил, нэг тэнцээ, нэг хожигдолтой тэмцээнээ үргэлжүүлж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж