Пелоси Тайванийн парламентад хүрэлцэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

Пелоси Тайванийн парламентад хүрэлцэн ирлээ

Пелоси Тайванийн парламентад хүрэлцэн ирлээ

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Ненси Пелоси өчигдөр /2022.08.02/ орой Тайваньд айлчилсан. Тодруулбал, Тайбэй хотын төвд байрлах Соншан нисэх буудалд буужээ. Төлөөлөгчдийг Тайванийн Гадаад хэргийн сайд Жозеф Ву, АНУ-ын Тайвань дахь төлөөлөгч Сандра Оудкирк нар угтан авсан.

Нэнси Пелоси хууль тогтоогчидтой уулзахаар өнөө өглөө Тайванийн парламентад хүрэлцэн ирлээ. Мөн Тайванийн удирдагч Цай Ин Вэнтэй уулзах юм байна. Тэрбээр цагаан өнгийн хослол өмсч, нүүрэндээ маск зүүжээ.

Пелосиг хүлээж авсан хууль тогтоогчид Тайвань болон АНУ-ын төрийн далбааны өнгөтэй амны хаалт зүүцгээсэн байв. Хууль тогтоогчид түүнийг баглаа цэцэгтэй угтан авчээ.

Энэ удаагийн айлчлал Бээжин, Вашингтоны харилцаанд сөргөөр нөлөөлж байна гэж Хятадын Гадаад хэргийн яам буруутгасан. Түүнчлэн Хятадын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд халдаж байна гэж үзжээ. Хятадын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн твиттер хуудсанд Тайванийн ойролцоох зургаан бүсийг харуулсан газрын зураг нийтлэгдсэн. Тус байршлуудад Хятадын арми галын сургуулилалт хийх гэж байгаагаа мэдэгдлээ.

Энэ нь агаар, тэнгисийн хамтарсан сургуулилалт байх аж. Түүнчлэн Тайванийн зүүн хэсэгт ердийн пуужингийн туршилт хийнэ гэж зарласныг “Xinhua” агентлаг мэдээлсэн байна.

Тайванийн Үндэсний батлан хамгаалах яамнаас мэдээлснээр өчигдөр Хятадын 21 байлдааны онгоц агаарын довтолгооноос хамгаалах бүсд нэвтэрчээ. Тодруулбал, J-16 сөнөөгч онгоц 10, J-11 сөнөөгч онгоц найм, Y-9 байлдааны онгоц нэг, Y-8 цахим тагнуулын онгоц нэг, KJ-500 онгоц нэг байсан. Тайванийн арми радио анхааруулга өгч, нөхцөл байдлыг хянахын тулд агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн системээ байршуулжээ.

Хятадын Гадаад хэргийн дэд сайд Си Фэн өчигдөр орой АНУ-ын Элчин сайд Николас Бернст хандаж, айлчлалыг эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн байна. Харин Цагаан ордны албаныхан хэлэхдээ, Пелосигийн айлчлал нь АНУ-ын Тайваньд баримталж буй бодлоготой нийцнэ гэжээ. Мөн аливаа хариу арга хэмжээ авахгүй байхыг анхааруулсан байна.

Эх сурвалж: BBC, CNN, REUTERS, TRENDING TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж