АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Мягмар гаригт Тайваньд айлчилж буйтай холбогдуулан Орос мэдэгдэл хийв. Үүнд Нэнси Пелосигийн айлчлал нь АНУ-ын Хятадын эсрэг өдөөн хатгалга ба мөргөлдөөний үүсвэрийг бий болгоно гэж үзэв.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзахдаа Тайванийн асуудалд оролцохгүй байхыг анхааруулсан. Гэвч гурван эх сурвалж Мягмар гаригт "Ройтерс" агентлагт Пелоси аралд айлчлахаар болсон гэж мэдэгдсэн юм. Амралтын өдрүүдэд түүний айлчлал тодорхойгүй байсан ч АНУ хамгаалалтын нисдэг тэрэг илгээснээр шийдвэр баттай болжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд "Энэ аялал болон АНУ-ын Тайваньд хийх боломжтой айлчлалын талаарх бүх зүйл өдөөн хатгасан шинж чанартай" гэжээ. ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захаровагийн хувьд уг айлчлал нь сүүлийн жилүүдэд Орос улстай хүчтэй түншлэлийн харилцаа тогтоогоод байгаа Хятадад дарамт шахалт үзүүлэх Вашингтоны өдөөн хатгасан оролдлого гэж үзэж байна. Хятад улс Пелосиг өөрийн гэсэн Тайвань руу явахгүй байхыг удаа дараа анхааруулж байсан . АНУ Даваа гаригт Хятадын цохилтоос айхгүй гэж хариу мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ