А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг шүүхэд шилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

А.Гансүх, Б.Баасанцогт нарын хэрэг шүүхэд шилжжээ

Секс скандалын асуудлаар олны танил болсон өмгөөлөгч Б.Баасанцогтын хэргийг шүүхэд шилжүүлжээ. Нэр бүхий хүмүүсийг хилс хэргээр яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн гэж түүнийг Эрүүгийн хуулийн 22.4.1 зааснаар яллагдагчаар татсан билээ. Тэгвэл түүний хэрэг өнөөдөр шүүхэд шилжжээ. Мөн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан А.Гансүхийг  төмөр замын хэргээ бусадтай наймаалцсан, террорист ажиллагаа зохион байгуулахыг завдсан гэж буруутган шалгаж байсан агаад мөн хэргийг нь шүүхэд шилжүүлсэн байна. Өнгөрсөн хавар ТЕГ-аас зэвсэгт халдлага явуулахыг завдсан гэж нэр бүхий таван хүнийг саатуулснаа мэдээлж байсан. Тодруулбал, “Иргэдийн жагсаал цуглааны үеэр бусдын эрүүл мэнд, амь насанд халдаж, үймээн самуун явуулж өдөөн хатгах, турхирах зорилготой зохион байгуулалтад орсон этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.8 дугаар зүйлд заасан экстеремст үйл ажиллагаа, гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий 5 иргэнийг саатуулан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэж байв. Тэгвэл энэ хэргийн ард А.Гансүх,Б.Баасанцогт нар байсан агаад тэднийг холбондуулан шалгаж буй гэх мэдээлэл байгаа юм.

Мөн төв талбай дээр суулт зарлах болсон тусгаар тогтнолын хөдөлгөөнийг тэд санхүүжүүлсэн байж болзошгүй байгаа аж.

Ийнхүү Х.Баттулгын ойрын хүмүүс болох А.Гансүх, Б.Баасанцогт нарын асуудал шүүх дээр ирлээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж