Өмнөд Солонгосын алдарт хамтлаг “BTS” ирэх өвөл Катарт болох хөлбөмбөгийн ДАШТ-д зориулан дуу гаргах талаар ярилцаж байна. Сүүлийн үед тус хамтлагийн гишүүд өөр өөрсдийн соло уран бүтээл дээр ажиллахаар болж фэнүүдээ гонсойлгосон.
Тэгвэл “Hyundai” компани “Катар 2022” ДАШТ-ий ивээн тэтгэгч болсонтой холбогдуулан тус компанийн олон улсын элч төлөөлөгч болох “BTS” хамтлаг идэвхжүүлэлтийн ажилд оролцоод эхэлжээ. Тэд “Goal Of The Century” гэх дэлхийн дахиныг хамарсан кампанит ажлын нүүр царай болж, дэлхийн аваргад зориулсан дуу гаргахаар ярилцаж байгаа аж.
“Goal Of The Century” кампанит ажилд Стивен Жерард, Пак Жисүн зэрэг хөлбөмбөгийн одод болон ЮНЕСКО-ийн элч Надиа Надим, загвар зохион бүтээгч Жереми Скотт, уран барималч Лоренцо Квинн нар оролцож байгаа гэнэ.
Холбоотой мэдээ