Хамтын ажиллагааны талаар санал солилцов

Хуучирсан мэдээ: 2010.08.23-нд нийтлэгдсэн

Хамтын ажиллагааны талаар санал солилцов

Татварын ерөнхий газрын  дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй Монголын татварын албаны төлөөлөгчид Хятадын татварын албаны урилгаар энэ  сарын 8-15-ны хооронд Бээжин, Шаньхай хотод айлчлал хийжээ. Айлчлалын бүрэлдэхүүнд ТЕГ-ын дэд дарга Ч.Жигжид, татвар хураалтын хэлтсийн дарга С.Туул, НТГ-ын дарга С.Энхбаатар, Архангай аймгийн татварын хэлтсийн дарга А.Бямбажав нар оролцжээ.  Айлчлалын эхэнд Хятадын татварын ерөнхий газрын төв байранд зочилж, олон     улсын татварын газрын дэд дарга Пэн Киньтэй хэлэлцээр хийж, тэргүүн дэд дарга Чэн Гуань Линьтэй "Монгол Улсын Ьатварын ерөнхий газар болон БНХАУ-ын Татварын ерөнхий газар хоорондын хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын тухай санамж бичиг"-т гарын үсэг зурсан  байна. Мөн Хятадын Татварын ерөнхий газрын дэд дарга Ван Литэй хамтын ажиллагааны талаар ярилцаж санал солилцсон аж.  Ван Ли “Бидний өмнө  нь ярьж  байсан   ажил   үр  дүнд  хүрч   байна. Азийн татварын  удирдлага, судалгааны холбооны уулзалтаар Хятад Улс холбооны гишүүн болсон, энэ жилийн уулзалт Токиод  болно, та  бүхний  урилгыг  удирдлагадаа  уламжилна,   цаашид  ямар чиглэлээр сургалт хийхээ тухай бүр нь хэлж байгаарай, бид туршлагаа харилцан солилцож ажиллана. Монголын татварын алба татвар төлөгчдөд үзүүлэх үйлчилгээ тал дээр сайн ажилладаг юм билээ. Бид Азийн орнууд учраас хөрштэйгээ хамтарч ажиллах энэ хэлэлцээрт ач холбогдолт өгч байгаа.  Цаашид хамтын ажиллагааны талаархи санаа оноогоо сайн хэлж байгаараа, танайд хэрэгжүүлэх гэж байгаа Дэлхийн банкны төслийн талаар мэдлээ, бид ч гэсэн бусад байгууллагуудтай мэдээлэл солилцох сүлжээ үүсгэх талаар анхаарч байна, энэ асуудлыг хуульд тусгах бэлтгэл ажил хийж байна” гэж тэмдэглэсэн байна.  

Б.Анхаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж