Хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж, автомашины шил хагарчээ

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж, автомашины шил хагарчээ

Хүчтэй шороон шуурганы улмаас гэр нурж, автомашины шил хагарчээ

Дорноговь аймгийн Хөвсгөл, Хатанбулаг суманд өчигдөр /2022.08.01/ 14:00 цагийн үед 16-18 м/сек түр зуурын хүчтэй шороон шуурганаар олон тооны гэр нурж, мөндөрт хоёр автомашины шил хагарсан байна. Онцгой байдлын байгууллагаас өгсөн мэдээллээр хүчтэй шуурганд Хөвсгөл сум дахь Хилийн дугаар ангийн заставын таван  ханатай дөрвөн гэр болон Хатанбулаг сумын 15 өрхийн гэр нурж эвдэрчээ. Мөн өчигдөр Увс аймгийн төв Улаангомд 17:00-18:00 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас нэг айлын байшин үерийн усанд автсан байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд хэт халах ч зарим нутгаар байгалийн давагдашгүй хүчин зүйл болох төлөвтэй байгааг анхааруулсан.

Сарын эхээр агаарын температур бага зэрэг сэрүүсэх төлөв ажиглагдаж байгаа. Агаарын температурын тухайд наймдугаар сард Баян–Өлгий, Хөвсгөлийн ихэнх нутаг, Ховдын төв, Завханы зүүн, Баянхонгорын хойд, Архангайн баруун, Төвийн зүүн хойд хэсгээр 8-12 градус, Говь–Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорнодын өмнөд хэсэг болон Өмнөговь, Дорноговийн ихэнх нутгаар 20-24 градус, бусад нутгаар 12-20 градус дулаан байна. Харин хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байх төлөвтэй гарсан.

Гэхдээ Хэнтий нуруу орчмоор олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байгаа тул гэнэтийн аадар бороо орох, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр.

Тиймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүс үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж утга гэдэг нь 1991–2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Бүс нутгаар нь авч үзвэл нийт дөрвөн хэсэгт хувааж байгаа.

  • Баруун буюу Баян–Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь–Алтай, Баянхонгор аймаг,
  • Төв буюу Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Орхон, Дархан–Уул, Төв,
  • Зүүн буюу Хэнтий, Дорнод, Сүхбаатар,
  • Говийн бүс нутаг болох Дундговь, Өмнөговь, Дорноговь, Говь–Сүмбэр зэрэг аймаг хамаарна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж