Байгальд хамгийн ээлгүй алдартан

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Байгальд хамгийн ээлгүй алдартан

Байгальд хамгийн ээлгүй алдартан

Их Британийн дижитал маркетингийн “Yard” фирм Баасан гаригт нэгэн судалгаа нийтэлжээ. Уг судалгаа нь алдартнуудын хувийн онгоцоороо хийсэн нислэгт дүн шинжилгээ хийсэн байна. Судалгаагаар дуучин Тэйлор Свифт 2022 онд хувийн онгоцоо 170 удаа ашигласан болох нь тогтоогджээ.

Жагсаалтын эхний 10-т реппер Жэй Зи, дуучин Блэйк Шелтон, найруулагч Стивен Спилберг, Ким Кардашиан, Марк Уолберг, Опра Уинфри нар багтсан. Мэдээж Тэйлор Свифт уг жагсаалтыг тэргүүлж, байгалийг хамгийн ихээр бохирдуулж буй алдартан болов.

Тэйлор Свифтийн хэвлэлийн төлөөлөгч энэ талаар тайлбар хийсэн. Дуучны хувийн “Falcon 7X” тийрэлтэт онгоцыг хүмүүс байнга зээлж, түрээсэлдэг учраас бүх аяллыг Тэйлортой холбож тайлбарлах нь буруу гэв. Одоогийн байдлаар энэ жагсаалтад тайлбар хийсэн алдартан нь ганц Тэйлор Свифт юм. Түүнийг “Fox News”-ийн сэтгүүлч хамгийн их шүүмжилсэн. Тэйлор Свифт сүүлийн үед уур амьсгалын өөрчлөлтийн талаар маш их ярих болсон ч биднээс 1185 дахин их хэмжээгээр дэлхийг бохирдуулж байна гэж тэр хэлжээ.

Тэйлор Свифтийн онгоц 170 гаруй удаа буюу нийт 23 мянга орчим минут ниссэн байна. Энэ нь бараг 16 бүтэн өдрийн нислэгтэй тэнцэж байгааг “Yard” фирм мэдээлэв. Түүний тийрэлтэт онгоц жилд 8.2 тонн орчим нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг бөгөөд дундаж хүний ялгаруулдаг хорт хийнээс 1.184 дахин их гэсэн үг болно.

Нислэгийг хянадаг цахим хуудаснаас авсан мэдээллийн дараа олон алдартан ойр зуурын зайд үнэтэй хувийн онгоц ашигладаг нь тодорхой болсон. Тухайлбал, Кайли Женнер цаг уурын гэмт хэрэгтэн гэж цоллуулсан. Тэрбээр 40 гаруй км явах зайд 12 минутын нислэг үйлдсэн ба жагсаалтын 19 дүгээр байранд оржээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж