VS: ОХУ-тай хамтарсан сургуулилалт хийх нь зөв, буруу

Хуучирсан мэдээ: 2022.08.03-нд нийтлэгдсэн

VS

VS: ОХУ-тай хамтарсан сургуулилалт хийх нь зөв, буруу

ОХУ-ын цэргүүд хуягт танктай сургуулилалт хийсэнд иргэд бухимдаж, талцсан. Тиймээс энэ долоо хоногийн VS  буландаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг болон Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаярын эсрэг тэсрэг байр суурийг хүргэж байна. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг уламжлалтай гэсэн бол Ч.Өнөрбаярын тухайд ОХУ-тай хамтран хээрийн сургуулилалт хийх нь буруу гэдэг байр суурийг илэрхийлсэн юм.


Б.Батцэцэг
Гадаад харилцааны сайд

-Монгол Улс олон оронтой Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг хөгжүүлж буй. Саяхан АНУ-ын зэвсэгт хүчний алба хаагчидтай хамтарсан "Хааны эрэлд" цэргийн сургуулилалтыг хийсэн. Орос, Монголын зэвсэгт хүчний хамтарсан "Сэлэнгэ" хээрийн сургуулилалтыг жил бүр зохион байгуулдаг. Бусад орнуудтай жил болгон хуваарьт, төлөвлөсөн ажлаа хоёр талдаа тохирсны дагуу хэрэгжүүлээд явж байгаа ажлуудын нэг юм.

Зэвсэг техникийн хувьд ОХУ-аас сургуулилалтдаа зориулж техник оруулж ирээд буцаагаад аваад гардаг уламжлалтай. Энэ сургуулилалт нь жил болгон хийдэг, төлөвлөгөөт ажил. Өөрөөр хэлбэл ямар нэгэн шинэ зүйл хийж байгаа бус жил болгон хийдэг сургуулилалт.

Ч.Өнөрбаяр
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга 
-ОХУ бол дэлхий дахинд хүчирхийлэл үйлдэж, үүнийхээ төлөө олон улсын хоригт орсон улс. Гэтэл бид энэ бодлоготой зэрэгцэж, хамтран хээрийн сургуулилалт хийж байгаа нь буруу ойлголтыг өгнө. Үндсэн хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.3-д гадаадын улсын цэргийг дамжин өнгөрүүлэхийг хориглодог, ардчилсан зарчимтай.
Энэ үйлдэл нь хуучны цаг үеийг санагдуулж байна. НҮБ дээр Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлсэн нь биш болж хувирч байна. Энэ цэргийн ажиллагаанд Беларусь, Узбекистан зэрэг ОХУ-ын халаасны хэдэн орнууд оролцох юм байна. Ардчилсан Монгол Улс энэ зарчмаар явж болохгүй. Яагаад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал "амьгүй" байна вэ. Энэ асуудалд байр суурь илэрхийлэх ёстой.
Мөн МАН түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэж, бөөн найр наадам хийж байна. Энэ ойгоор улсынхаа эдийн засгийг сүйрүүлж, ард түмэндээ том бэлэг барьж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж