"Нүүдэлчин Монгол 2022" соёлын наадам болно

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

"Нүүдэлчин Монгол 2022" соёлын наадам болно

"Нүүдэлчин Монгол 2022" соёлын наадам болно

Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам зохион байгуулж байхаар хуульчилсан “Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадам энэ оны наймдугаар сарын 12-14-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү наадмаар 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагч нарын зан үйлийн үзүүлбэр, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, уралдаан тэмцээн, орон нутгийн онцлогийг харуулсан хоол хүнсийг танилцуулах гэх мэт олон арга хэмжээ зохион байгуулагдана.

Наадмын үеэр соёлын биет бус өвийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, мэргэшсэн эрдэмтэн судлаачид ажиллаж, эерэг болон сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийг тандаж, цаашид авах арга хэмжээний санал боловсруулна. Тус наадмыг 2023 онд олон улсын хэмжээнд өргөжүүлэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын их наадам болгон зохион байгуулахаар төлөвлөжээ.

Б. УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж