Баячуудыг хэдэн төрөлд хуваадаг вэ?

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Баячуудыг хэдэн төрөлд хуваадаг вэ?

Баячуудыг хэдэн төрөлд хуваадаг вэ?

“CNBC” цахим хуудас таван жилийн турш нэгэн сонирхолтой судалгааг явуулжээ. Энэ нь баячуудыг хэдэн төрөл байдгийг олж тогтоох байв. Судалгаанд нийт 225 саятан оролцсон ба гайхалтай үр дүнд хүрчээ. Тэгвэл баячуудыг хэдэн төрөлд хуваадагийг олж мэдэцгээе.

1. Хадгаламжтай хөрөнгө оруулагчид: Тэд хуримтлал, хөрөнгө оруулалтыг өдөр тутмын ажлынхаа нэг хэсэг болгосон.  Тэд баялгаа өсгөх ухаалаг аргуудын талаар байнга боддог. Судалгаанд хамрагдсан хадгаламжтай хөрөнгө оруулагч бүр цалингийнхаа 20 ба түүнээс дээш хувийг тогтмол хадгалж байсан. Тэдний ихэнх нь орлогоосоо автоматаар хадгаламж руугаа татуулдаг.  Хадгаламжийн 10 хувь нь тэтгэврийн дансанд орж, үлдсэн 10 хувь нь тусдаа хадгаламжийн данс руу автоматаар шилждэг. Хуримтлуулсан 10 хувийн хадгаламжаа сар бүр брокерийн данс гэх мэт хөрөнгө оруулалтын данс руу шилжүүлдэг.

2. Компанид ажилладаг уулчид: Энэ төрлийн баячууд томоохон компанид ажилладаг бөгөөд маш өндөр цалинтай удирдах албан тушаалд очих хүртлээ бүх цаг зав, хөлс хүчээ компанийн карьераа  өгсөхөд зориулдаг. Тэдний хувьд мөнгө цаг хугацааны явцад нэмэгддэг.  Анх эхлэхдээ ажилдаа сонирхолгүй байсан ч зүтгэсээр байдаг. Тиймээс орлогоороо 10 жилийн дараа  их хэмжээний хөрөнгө хуримтлуулж эхлэдэг.  Ихэвчлэн байгаа хөрөнгөөрөө өөрсдийн мөрөөдлийн бизнесээ эхлүүлсэн байдаг тул уулчид гэж нэрлэдэг байна.

3. Боловсролтой баячууд: Тэд хийж буй ажилдаа хамгийн шилдэг нь бөгөөд мэдлэг, туршлагаасаа өндөр шагнал авдаг.  Албан ёсны боловсролтой, ахисан түвшний зэрэгтэй байдаг. Тэд ухаалаг ажиллаж, маш их хэмнэлттэй амьдардаг. Энэ саятнуудын хувьд хэмнэлтийн зарчим нь анхны цалингаа авсан тэр мөчөөс эхэлдэг гэхэд болно. Хуримтлал үүсгэх, хөрөнгө оруулах боломжийг олох  хангалттай мөнгөн урсгалыг бий болгосон  мөчөөс тэдний мөрөөдөл эхэлдэг.

4. Мөрөөдөгчид: Энэ бүлгийн хүмүүс өөрсдийн бизнесээ эхлүүлэх, амжилттай жүжигчин, хөгжимчин эсвэл шилдэг борлуулалттай зохиолч болох мөрөөдөлтэй байдаг.  Мөрөөдөгчид хийж буй зүйлдээ дуртай байдаг бөгөөд тэдний хүсэл тэмүүллийн илэрхийллийг банкны данснаас нь харж болно. Тэд бол хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцсээр амжилтанд хүрсэн хүмүүс юм.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж