"Туркээс алт, монет хууль бусаар оруулдаг этгээдүүдийг баривчилсан"

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

"Туркээс алт, монет хууль бусаар оруулдаг этгээдүүдийг баривчилсан"

"Туркээс алт, монет хууль бусаар оруулдаг этгээдүүдийг баривчилсан"

Цагдаагийн ерөнхий газар өчигдөр /2022.08.01/ Туркээс их хэмжээний алт, монетан эдлэлийг нууцаар оруулж ирдэг бүлэг этгээдийг баривчилжээ. Тус алт, монетийг татвараас зайлсхийн оруулж ирж, мөнгө угааж байсан учир шуурхай ажиллагаа явуулж баривчилсан байна. Одоогоор нэг тэрбум гаруй төгрөгийн эдлэлийг хурааж авчээ.

Тодруулбал, иргэн Ч, Ц, Т нар их хэмжээний алт, монетан эдлэлийг Чингис Хаан нисэх буудлын гаалийн хяналтын бүсэд шалгуулахгүйгээр хууль бусаар нэвтрүүлсэн байжээ.

Энэ нь нэг удаагийн үйлдэл биш бөгөөд олон удаагийн давтамжтай гэмт хэрэг учир мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байсан гэж үзсэн байна. Мөн цагдаагийн байгууллагаас уг хэрэгт холбогдуулан Гаалийн газрын мэргэжилтнүүдийг ч шалгаж байгаа аж. Энэ талаар болон бусад хэргийн талаар ЦЕГ-аас удахгүй нэгдсэн мэдээлэл өгнө гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
3
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж