487,940 ширхэг хувьцаа арилжжээ

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

487,940 ширхэг хувьцаа арилжжээ

2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн  768,575,918 төгрөгийн үнийн дүн бүхий 487,940 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 19 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Э-Транс ложистикс" ХК (ETR +13.64%), "Мон-Ит Булигаар" ХК (MBG +13.29%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.42%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -12.77%), "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -10.90%) болон "Монгол шуудан" ХК (MNP -10.83%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 42,354 ширхэг нэгж эрхийг 28,114,339 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 11 ширхэг үнэт цаасыг 990,000 төгрөгөөр тус тус арилжааллаа.

ТOP-20 индекс 0.06 хувиар өсөж, 35222.4 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 5,065,181,875,239 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж