АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелосигийн Тайваньд хийх айлчлалын үеэр аливаа хурцадмал арга хэмжээ авахгүй байхыг Цагаан ордон Хятадад анхааруулав. Мөн энэхүү айлчлал нь АНУ-ын гадаад бодлогод өөрчлөлт оруулахгүй гэдгийг онцолжээ.
"АНУ-ын олон жилийн бодлогод нийцсэн айлчлалыг ямар нэгэн хямрал, мөргөлдөөн болгон хувиргах, Тайванийн хоолой ба түүний эргэн тойронд цэргийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх шалтаг болгон ашиглах шалтгаан Хятадад байхгүй" гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгдэв. Харилцаа холбооны стратегийн зохицуулагч Жон Кирби өчигдөр /2022.08.02/ тус мэдэгдлийг хийсэн байна.
Нөгөөтэйгүүр өчигдөр болсон Хятадын Гадаад хэргийн яамны ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Тайвань дахь Пелосигийн айлчлалыг зүй бус хэрэг гэж мэдэгдэв. Эл айлчлалыг Бээжингийн эрх баригчид тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна гэж үзжээ. Мөн Хятад улс зүгээр суухгүй гэж албаны хүмүүс дахин мэдэгдлээ. Хятадын арми зөвшөөрөлгүй орж ирж буй дайснуудтай тооцоо бодно гээд, зэвсэг техник, байлдааны тактикаа харуулжээ. Ямартай ч Нэнси Пелоси Тайваньд айлчлах эсэх нь тодорхойгүй хэвээр байна.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ