Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг бий болгох эцсийн зорилгын төлөө амлалтаа АНУ дахин сэргээж буйг тус улсын ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв. Байден өчигдөр /2022.08.01/ Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээг хянан хэлэлцэх хурлын өмнө тус мэдэгдлийг хийжээ.
“New Start” үйл ажиллагаа 2026 онд дуусах бөгөөд хугацаа нь дууссаны дараа Байдены засаг захиргаа Оростой зэвсгийн шинэ хэлэлцээр хийхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Байден Москватай сайн санааны үндсэн дээр хэлэлцээ хийхийг уриалж буй нь энэ аж. Түүнчлэн Хятад улсыг буруу тооцоолол гаргаж, цэргийн тогтворгүй байдал үүсгэх вий гэсэн болгоомжлолын үүднээс яриа хэлэлцээнд оролцохыг уриаллаа. Жо Байден мэдэгдлийнхээ үеэр Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг ч бас хөнджээ. АНУ нь Умардын цөмийн зэвсгийг эргэлт буцалтгүй устгах амлалтаасаа буцаагүй гэв.
АНУ, Их Британи, Франц улсуудын сайд нар хамтарсан мэдэгдэл гаргаж, Оросыг хариуцлагагүй бөгөөд аюултай цөмийн яриа хэлэлцээ, аливаа үйлдлээ зогсоохыг уриалаад буй.
Эх сурвалж: NHK JAPAN
Холбоотой мэдээ