Бразил улсад толгойгоороо нийлсэн сиамын ихрүүдийг “VR”-ын тусламжтайгаар салгаж чаджээ. Бернардо, Артур Лима нар өдгөө гурван настай ба Лондон дахь Грейт Ормонд Стрит эмнэлгийн удирдлаган дор Рио-де-Жанейро хотод хагалгаанд орсон байна. Багууд “CT” болон “MRI” сканнер дээр үндэслэн виртуал бодит байдлын төсөөллийг ашиглан, хагалгааны техникийг олон сарын турш туршчээ.
Үүнийг мэс засалч Нур ул Овасе Жилани "сансрын эрин үеийн зүйл" гэж тодорхойлсон байна. Жиланигийн 2018 онд үүсгэн байгуулсан “Gemini Untwined” буяны байгууллагын мэдээлснээр энэ бол түүхэн дэх хамгийн төвөгтэй салгах үйл явцын нэг байсан аж. Хагалгааг олон орны мэс засалч хамтран, тусгай нүдний шил зүүж, нэг виртуал реалити өрөөнд хийжээ. Ихрүүд долоон удаа хагалгаанд орсон бөгөөд сүүлийн хагалгаанд л гэхэд ойролцоогоор 27 цаг зарцуулсан. Түүнчлэн 100 шахам эмнэлгийн ажилтан хамрагдсан байна.
Ихрүүд салсны дараа дөрөв дэх хоног дээрээ цусны даралт, зүрх нь тогтворжжээ. Одоо тэдний биеийн байдал сайн байгаа ба зургаан сар нөхөн сэргээх эмчилгээ хийхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ