Хөлбөмбөг гэртээ эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг гэртээ эргэн ирлээ

Хөлбөмбөг гэртээ эргэн ирлээ

Эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн энэ жил Англи улсад болж, талбайн эзэн баг түрүүллээ. Английн бүсгүйчүүд аваргын төлөө Германы шигшээ багтай учраа таарч, 2-1 гэсэн харьцаатайгаар хожжээ. Ингэснээр тэд анх удаагаа тивийнхээ аварга болов.

Хөөр, баярт умбасан англичууд Трафальгарын талбайд цуглан баг тамирчидтайгаа хамт баяраа тэмдэглэжээ.

Хөлбөмбөгийн спорт Англид үүсч, хөгжсөн гэж яригддаг ч тус улсын хөлбөмбөгийн шигшээ баг 1966 оноос хойш дэлхийн аваргад түрүүлж чадаагүй гэх бараан түүхтэй. Тэгвэл энэ удаад Английн эмэгтэй шигшээ баг ард түмнийхээ цангааг тайлж, Европын аварга боллоо. Баярлаж, хөөрсөн хөгжөөн дэмжигчид, тамирчид “Хөлбөмбөг гэртээ ирлээ” хэмээн дуулж байв.

Английн эмэгтэй шигшээ багийн ахлагч Леа Уиллиамсон “Бид түрүүлж, өөрсдийн түүхээ бичихийг хүсч байна гэж хэлж байсан. Үүнийгээ л хийлээ. Бид финалын тоглолтоос өмнө л өөрсдийн өв, түүхээ бүтээчихсэн. Тэр нь юу гэвэл эмэгтэйчүүд, залуу охид биднийг харж, урам зориг авсан. Англи улс гайхалтай тэмцээн зохион байгууллаа. Энэ үйл явдал Английн магадгүй Европ, дэлхийн хөлбөмбөгийг өөрчилсөн гэж найдаж байна” гэжээ.

Өнгөрсөн финалын тоглолтыг Англи даяар 17 сая хүн үзжээ.

Харин нөгөө талд Франкфуртад Германы ард түмэн эмэгтэй шигшээ багаа ёслол төгөлдөр хүлээн авч, баяр хүргэжээ. Германы баг Европын аваргад нийтдээ найман удаа түрүүлсэн бөгөөд хамгийн сүүлд 2013 онд түрүүлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж