“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022” Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022” Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022” Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна

Сүүлийн жилүүдэд цусны даралт ихсэх өвчин эрс залуужиж, хүн амын дунд хурдтай тархаж буй нь хөдөлгөөний хомсдол, жингийн илүүдэл, зохисгүй хооллолт, амьдралын буруу хэв маяг, стресс зэргээс үүдэлтэйг эмч мэргэжилтнүүд онцолдог бөгөөд энэ нь монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон зүрх судасны өвчлөлд нөлөөлдөг гол хүчин зүйл юм.

Тиймээс иргэдийнхээ эрүүл мэндийн төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахаар ХААН Банк нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сангаараа дамжуулан “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг өдгөө зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг оношилгоонд хамруулах, мэдлэг мэдээлэл олгох зорилготой энэхүү аяныг ХААН Банк Сан, П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг (УГТЭ), Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв (НЭМҮТ) хамтран  зохион байгуулж, нийт 16 мянган хүнийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулжээ.

“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2022” өнгөрөгч 6-р сард Өмнөговь, Дорноговь аймагт амжилттай хэрэгжсэн бол энэ сард Орхон, Сэлэнгэ аймагт үргэлжилж байна. Аяны хүрээнд Орхон аймагт иргэдийн эрсдэлийг үнэлэн, зөвлөгөө өгч, зорилтот бүлгийн иргэдэд зүрх судас, зүрхний шигдээс, мэдрэл, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын эмгэгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж буй. Мөн аймгийн эмч, мэргэжилтнүүдийг орчин үеийн эмчилгээний аргазүйгээр хангах танхимын сургалтыг зохион байгууллаа. Түүнчлэн 2022 оны 8-р сарын 3-наас 5-ны өдрүүдэд Сэлэнгэ аймгийн иргэдийг эрт илрүүлэг, үзлэг оношилгоонд хамруулан, эрүүл мэндийн боловсрол олгоно.

Ташрамд, аяны цар хүрээ жилээс жилд тэлж буйтай холбогдуулан өнгөрсөн баасан гарагт ХААН Банк, Улсын 3-р төв эмнэлэг, НЭМҮТ, Монголын үндэсний олон нийтийн радио телевиз (МҮОНРТ)-ын удирдлагууд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан юм. Иргэдэд эрүүл мэндийн мэдээ мэдээлэл түгээх, боловсрол олгосноор өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлд энэ жилээс МҮОНРТ уг аянд нэгдэж, хамтран ажиллахаар боллоо.

Хамтын өсөлт төгөлдөр-ХААН Банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж