Магнус Карлсен тэргүүтэй Норвегийн багтай манай баг тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Магнус Карлсен тэргүүтэй Норвегийн багтай манай баг тэнцлээ

Магнус Карлсен тэргүүтэй Норвегийн багтай манай баг тэнцлээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжилж байна. Манай эрэгтэй баг өчигдөр /2022.08.01/ дэлхийн чансааг тэргүүлэгч, дэлхийн аварга, алдарт Магнус Карлсенаар толгойлуулсан Норвегийн багтай учраа таарлаа.

Нэгдүгээр ширээнд манай улсаас энэ жилийн улсын аварга Д.Батсүрэн сууж, Магнус Карлсентай тоглож, ялагдал хүлээсэн. Гэхдээ залуу тамирчны хувьд энэ нь том туршлага болсон нь лавтай. Харин Б.Гүндаваа, С.Билгүүн нар учраа тамирчидтайгаа тэнцэж, С.Ган-Эрдэнэ өрсөлдөгчөө хожсоноор хоёр багийн тоглолт тэнцээгээр өндөрлөжээ. Ийнхүү манай эрэгтэй баг дөрвөн өргийн дараах байдлаар хоёр жил, хоёр тэнцээтэй боллоо. Тэгвэл эмэгтэй багийн тухайд Казахстаны багтай тэнцсэнээр гурван хожил, нэг тэнцээтэй болов. Өнөөдөр олимпиадын тав дахь өргийн тоглолтууд болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж