Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ

Хуучирсан мэдээ: 2022.08.02-нд нийтлэгдсэн

Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ

Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ

Энэтхэг улсын Керала мужид өчигдөр /2022.08.01/ сармагчны цэцгийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд дөрөв дэх, Ази тивийн хувьд анхны тохиолдол болж байна. Испанид хоёр хүн, Бразилд нэг хүн тус тус нас барлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага долдугаар сарын 23-нд уг өвчний дэгдэлттэй холбоотой онц байдал зарласан.

22 настай энэтхэг залуу Бямба гарагт нас баржээ. Энэтхэгийн засгийн газар түүний ойрын хавьтал 21 хүнийг тусгаарлаад байна. Тухайн хүн долдугаар сарын 21-нд Кералад ирсэн. Бие нь өвдөж, халуурсныхаа дараа буюу долдугаар сарын 26-нд эмнэлэгт очсон аж. Ойрын хавьтлуудын хэнд нь ч шинж тэмдэг илрээгүй тул сандрах шалтгаан байхгүй гэж албаны хүн хэлэв. Нас барсан хүн Энэтхэгт ирэхээсээ өмнө Арабын нэгдсэн Эмиратад эерэг шинжилгээтэй гарсан гэж гэр бүлийхэн нь мэдэгджээ.

Өвчний дэгдэлтийг хянах зорилгоор холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад байна. Одоогоор тус улсад дор хаяж таван халдвар бүртгэгдсэн аж.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж