Домогт Билл Расселлыг хэн, юу гэж дурсав?

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

Домогт Билл Расселлыг хэн, юу гэж дурсав?

Домогт Билл Расселлыг хэн, юу гэж дурсав?

NBA-ийн 11 удаагийн аварга, Бостон Селтикс баг төдийгүй дэлхийн сагсан бөмбөгийн домог Билл Расселл 88 насандаа таалал төгссөн билээ. Тэгвэл дэлхийн сагсан бөмбөгийн одод түүнд хэрхэн хүндэтгэл үзүүлж, дурссан талаар хүргье.


Майкл Жордан

-Билл Расселл тамирчин хүний хувиар ч, аваргын хувиар ч, NBA-ийн анхны өнгөт арьст дасгалжуулагчийн хувиар ч, нийгмийн зүтгэлтний хувиар ч анхдагч байсан. Түүний араас лигт хөл тавьсан өнгөт арьст тамирчдын замыг тэр зааж, үлгэр жишээ болсон. Энд би ч багтана. Дэлхий домогт хүнээ алдлаа. Түүний гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Тайван нойрсоорой.

Стефен Көрри

-Жим гаргагч, бэлгэ тэмдэг, сагсан бөмбөгийн хамгийн агуу аварга. Талбайн гадна ч, талбай дээр ч дэлхийг илүү сайхан газар болгосон хүн. Танд баярлалаа, тайван нойрс. 11

Карийм Абдул Жаббар

-Билл Расселлыг таалал төгссөнд эмгэнэл илэрхийлье. Би удахгүй илүү гүн гүнзгий бодол тээсэн бичвэрээ дэлгэх болно хэмээгээд “Билл Расселл үлгэр жишээ том залуу байсан. Үүнд түүний биеийн хэмжээ бус сэтгэлийнх нь хэмжээ хамаатай юм шүү. Сагсан бөмбөгийн спортод тэр бидэнд хэрхэн итгэл дүүрэн, ёс зүйтэй тоглохыг заасан. Харин амьдралд тэр бидэнд аз жаргалтай, өрөвч нинжин амьдрахыг заасан. Тэр миний найз, зөвлөгч, үлгэр дуурайлал байлаа. Тайван нойрс, найз минь. Түүний гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Чарлез Баркли

-Билл Расселл таалал төгссөн нь дан ганц сагсан бөмбөгийн хохирол биш ээ. Харин дэлхий нийтээрээ хохирол амслаа. Хүний үйлдэл үгтэйгээ таарна гэдэг чухал зүйл. Та бол гайхалтай хүн. Дан ганц гайхалтай сагсан бөмбөгч ч биш. Баатар гэх үгний амьд жишээ. Тайван нойрс, том залуу минь.

Шакил О’нил

-Жим гаргасанд баярлалаа. Таныг үүрд санан дурсах болно, Билл Расселл.

Барак Обама

-Өнөөдөр бид аварга хүнээ алдлаа. Билл Расселлын өндөр шиг түүний тамирчны болон хувь хүний өв улам бүр дээшлэх болно.

Кармело Энтони

-Бидний тоглоомыг өөрчилсөн аварга. Билл Расселл олон талаараа миний урам зориг авдаг хүн байлаа. Амгалан нойрсдоо.

Пол Пийрс

-Зусланд ил галын дэргэд сууж байгаа хүүхэд шиг л таны түүхийг сонсож байснаа хэзээ ч мартахгүй.

Жэйсон Тэтум

-Бүх зүйлд баярлалаа. Тайван нойрсоорой, домог минь

Маркус Смарт

-12 удаагийн бүх одод, 11 удаагийн аварга, таван удаагийн “Үнэ цэнтэй тоглогч”. Гурван онооны зураас ч үгүй, олон нийтийн сүлжээ байгаагүй үед хамгаалалт унжгар биш үед лигийг эзэрхийлсэн нэгэн. Селтиксийн цөм. Тайван нойрс, домог минь.

Мэжик Жонсон

-Миний амьдралдаа харж байсан сагсан бөмбөгийн хамгийн агуу ялагч, домог, алдрын танхимын гишүүн, зөвлөгч, 30 гаруй жил найзалсан найз маань таалал төгссөн тухай мэдээг сонсоод зүрх зүсэгдлээ. Билл Расселл миний шүтээн байсан. Би талбайн гадна ч, дотор ч түүнээс үлгэр дуурайлал авдаг байлаа. Түүний талбай дээрх амжилтыг үгүйсгэж боломгүй. Тэр эзэрхийлж, 11 аваргын цом хүртсэн. Талбайн гадна ч Билл Расселл над шиг залуучуудыг чиглүүлж өгсөн. Тэр нийгмийн шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, тэгш байдлын төлөө тэргүүн шугаманд зүтгэж явсан тамирчдын нэг. Ийм л учраас би түүнийг хайрлаж, биширдэг байлаа. Олон жил нөхөрлөснийх тэр үргэлж надад өнгөт арьст иргэдийн амьдралыг дээшлүүлэх талаарх бодлыг төрүүлж ирсэн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж