Элон Маскийн аав хүүгээрээ бахархдаггүй

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

Элон Маскийн аав хүүгээрээ бахархдаггүй

Элон Маскийн аав Эррол нь тэрбумтан хүүгээрээ бахархдаггүй ба Тесла унадаггүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр мөн яагаад хойд охинтойгоо гэрлэж, хүүхэдтэй болсон тухайгаа радиод илэн далангүй ярилцлага өгчээ.

Өдгөө 76 настай Эррол Маск Даваа гаригийн өглөө Австралийн радиогийн Кайл, Жэки О шоунд оролцож, 20 минутын хачирхалтай ярилцлага өгсөн. Тэрбээр хүүгээ тодорхой хэмжээний амжилтад хүрсэн гэж ярьсан ч Маск гэр бүл үргэлж бизнес хийж ирсээр байсан гэж онцлов.  "Таны үр удам суут ухаантан.  Тэр маш их хөрөнгөтэй,олон зүйлийг бүтээсэн нэгэн.  Та Элоноор бахархаж байна уу?’  гэж хөтлөгчдийн нэг асуув. Элон суут ухаанаа хаанаас авсан бэ гэж асуухад Эррол “сүү зардаг хүн” гэж хошигноод амжсан юм.

Дараа нь Эррол Маск сэтгүүлчийн асуултад "Үгүй.  Та нар мэднэ дээ. Манай гэр бүл угаасаа амжилттай зүйлс хийдэг. Элон анхных нь биш” гэж хариулжээ. Эррол тэрбумтан хүүгээсээ мөнгө авдаггүй гэв. Мөн Эрролын хамгийн бахархдаг хүн нь Элоны дүү Кимбалл аж. 

Эх сурвалж: Daily mail

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж