Үр тариа ачсан хөлөг Одесса боомтоос хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

Үр тариа ачсан хөлөг Одесса боомтоос хөдөллөө

Үр тариа ачсан хөлөг Одесса боомтоос хөдөллөө

ОХУ хоёрдугаар сараас хойш Украины боомтуудыг хаасан ч хоёр тал тээвэрлэлтийг сэргээх тохиролцоонд хүрчээ. Энэхүү хэлэлцээрийн дагуу үр тариа ачсан анхны хөлөг онгоц өнөөдөр /2022.08.01/ Украины Одесса боомтоос хөдөллөө. Тээвэрлэлтийг сэргээснээр дэлхийн хүнсний хямралыг намжааж, үр тарианы үнийг бууруулна гэж найдаж байна.

Хөлөг онгоц замд гарахаас өмнө Турк улс мэдэгдэл хийсэн юм. Уг хөлөг 26 мянган тонн эрдэнэшиш тээвэрлэж буй бөгөөд наймдугаар сарын 2-нд Туркийн усан хил дээр ирэх юм. Улмаар Ливанд хүрэх бөгөөд ирэх долоо хоногоос дараа дараагийн тээвэрлэлтүүд төлөвлөгдөж байна.

Украины Дэд бүтцийн сайд Александр Кубраков “Өнөөдөр бид түншүүдтэйгээ хамтран дэлхийг өлсгөлөнгөөс сэргийлэх бас нэгэн алхам хийлээ” гэжээ. Боомтууд нээгдсэнээр дор хаяж нэг тэрбум ам.долларын гадаад валютын орлого орж, хөдөө аж ахуйн салбарт ирэх оны төлөвлөгөөгөө гаргах боломж бүрдэх юм байна. Нийт 600 мянган тонн ачаатай 17 хөлөг онгоц Украины боомтоос хөдлөхөөр хүлээж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Орос, Украины байгуулсан гэрээний дагуу далайн коридор, цуваа, ачааг шалгах ажлыг Турк дахь хамтарсан зохицуулалтын төв зохион байгуулж байна.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж