Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина | News.MN

Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

Сурвалжилга: "Гоожингийн өндөр"-ийг нурааж, цэцэрлэг барина

News.mn агентлаг 2019 оноос “Аврал эрсэн Гоожингийн өндөр”  сурвалжлагаараа түүхэн дурсгалт барилгын асуудлыг хөндсөн. Ад шоо үзэгдсэн энэ "балгас"-ыг нэн даруй авран хамгаалах шаардлагатайг судлаачид хэлж сануулсаар л байгаа.

Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргаж буйгаа зарлаж шоудсанаас хойш долоон сар өнгөрчээ. Мөн хувийн эзэмшилд очсон газар эзэмших эрхийг нь цуцалж, шүүхээр түүхэн барилгын үнэлгээг эцэслэн тогтоохоор болсон.

Гэвч өдийг болтол дорвитой ажил хийсэнгүй. Албаныхнаас энэ талаар тодруулахад судалгааны ажил хийж, үнэлгээг нь шүүхээр тогтоохоор ажиллаж байна гэх хариултыг өгдөг. Харамсалтай нь ахисан ажилгүй, тухайн газрын эзэдтэй ч уулзаагүй гэдгийг эх сурвалж мэдээлсэн юм. Тиймээс түүхэн барилгын өмчлөл болон сэргээн засварлах ажил хэзээ эхлэх талаар дахин сурвалжиллаа.

Оршин суугчдын зүгээс "Энэ түүхэн барилгыг сэргээн засварлана гэсэн боловч өдийг болтол юу ч хийсэнгүй. Үнэхээр засч янзлаад музей байгуулбал сайхан л байна" гэж байлаа.

Хамгийн сүүлд 2013 оны нэгдүгээр сард иргэн н.Үеэлэнгээс 521 мкв, хувийн орон сууцны зориулалттай “Гоожингийн өндөр”-ийг Б.Мөнх-Эрдэнэ гэх иргэн худалдан авч, эзэмших эрхийн гэрчилгээгээ гаргуулжээ.

"Гоожингийн өндөр"-ийг 1992 онд нийслэлийн өмчид шилжүүлэх тушаалыг тухайн үеийн Эдийн засгийн коллежийн захирал Р.Амаржаргал гаргаж байсан. Уг тушаалд 58.500 төгрөгийн үнэтэй "Гоожингийн өндөр" гэх есөн айлын хоёр давхар сууцыг актлан, данснаас хасч, түүхийн дурсгалт барилгын хувьд Улаанбаатар хотын Ардын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлсүгэй гэжээ. Гэвч нийслэлийн удирдлагууд тухайн үед өмчөөр бүртгэж аваагүй. Одоо газар эзэмшигчид тэрбум төгрөгөөр газрыг үнэлж буй юм.

"НИЙСЛЭЛИЙН ЗҮГЭЭС БАРИЛГЫГ НҮҮЛГЭХГҮЙГЭЭР ГАЗАР ДЭЭР МУЗЕЙ БАЙГУУЛНА"

Нийслэлийн Засаг даргын зөвлөх Д.МӨНХ-ЭРДЭНЭ:

-“Гоожингийн өндөр” барилгын өмчлөлийн асуудлыг судалж, тогтоохоор нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүх хурал нь түр хойшилсон. Бидний зүгээс шүүхийн шийдвэрээ дагана. Тухайн газрын эзэд харилцан тохиролцох санал тавьсан. Хотын дарга Д.Сумъяабазар шинэ оны босгон дээр /2021.12.29/ түүхэн барилгыг хамгаалалтад авах тухай захирамж гаргасан. Уг шийдвэрийн дагуу Ерөнхий сайд асан Т.Намнансүрэнгийн гэр музей болгон тохижуулах судалгаа хийж, зураг төсөл нь бэлэн болсон. Бид тухайн газар дээрээ музей болгон тохижуулах хатуу байр суурьтай байгаа. Түүхэн дурсгалт барилгын газар нь түүхтэй учраас миний хувьд нүүлгэн шилжүүлэхгүй гэж бодож буй. Газрын эздийн зүгээс байшингаа аваад, газраа өгчих гэдэг санал тавьсан. Бид зөвшөөрөөгүй. Хэрвээ тэрбум төгрөг нэхэмжлэх юм бол шүүхийн шатанд шинжээч томилж, ажиллана. Гэвч одоо тийм шатанд шүүх хурал болоогүй байна.

Хэрвээ тухайн газар дээр одоогийн барилгыг музей болгон сэргээн засварлавал мэргэжлийн сэргээн засварлагчидтай хамтран ажиллана. "Гоожингийн өндөр" барилгын 1988 онд сэргээн засварлах анхны зураг төслийг хийж байсан. Тэр үед зураг төсөл нь бидэнд бий.

Нийслэлийн Соёл урлагийн соёлийн хэлтсийн дарга Г.ЖАНЦАНСАМБУУ:

-"Гоожингийн өндөр"-ийн асуудал шүүхийн шатанд очоогүй байгаа. Манайхаас тухайн газрын эздэд сануулах бичиг хүргүүлсэн. Бид энэ асуудлаар дорвитой ажил хийгээгүй л байна.

"ГООЖИНГИЙН ӨНДӨР"-ИЙН ГАЗАР ДЭЭР ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ БАРИХ САНАЛ ТАВЬСАН"

Тухайн газар эзэмшигчдийн нэг Б.Охиндоогоос зарим зүйлийг тодруулсан юм. Тэрбээр "Гоожингийн өндөр"-ийн газрын асуудал өдий болтол шийдэгдээгүй. Бид бүр гайхаж сууна. Бидний зүгээс хотын захиргааны бүх шийдвэрийг дэмжиж буй. Тухайн газрын үл хөдлөх гэрчилгээ нь гарчихсан. Одоо газрыг нь шийдээд өгөөч, тэнд нь ногоон байгууламжтай, хоёр давхар 70, 80 хүүхдийн цэцэрлэг бариад өгье гэсэн. Зөвшөөрлийг нь гаргавал улсдаа авна уу, хувьдаа ажиллуулна уу өөрсдөө мэд гэсэн. "Гоожингийн өндөр"-ийн газар нь 500 орчим мкв шүү дээ. Яагаад ажил нь урагшлахгүй байгааг хэлж мэдэхгүй юм.

Газрын эзэмших эрхийг цуцлахдаа үйл ажиллагаа явуулахгүй байна гэдгээр цуцалсан. Гэтэл тэнд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг өөрсдөө хориглож буй. Учир нь барилгыг нь нураах гэхээр соёлын өв гэнэ. Байшинг нь нураахгүй ашиглах гэхээр хүн амьдрах боломжгүй гэх мэргэжлийн хяналтын дүгнэлттэй. Тог цахилгаан, дулаан, ус ч байхгүй газар яаж үйл ажиллагаа явуулах вэ дээ.

Газар дээр нь байгаа үл хөдлөх хөрөнгийг нь авчих гэхээр ажил нь урагшилдаггүй. Анх үнэлгээ хийлгэхэд тэрбум төгрөг гэж гарсан. Гэвч бид соёлын өвийн барилгыг анх худалдаж авсан үнээр нь авчих гэдэг саналь тавьсан. Тэр үнийг нь хэлэх боломжгүй. Бид цэцэрлэг барих зөвшөөрөл гаргахдаа хэдэн давхар барилга барихаа хэлээд өгчих, өөр зориулалтаар барилга барьвал цуцалчих гэж нийслэлд хандсан. Биднийг Д.Мөнх-Эрдэнэ "Шүүхэд хандчих" гээд захиргааны хэргийн шүүхэд хандсан чинь анхан шатны шүүхээс хоорондоо эвлэрэх аман шийдвэр гарч, хурал нь хойшилсон" тухай ярилаа.

"1988 ОНД “ГООЖИНГИЙН ӨНДӨР”-ИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ЗУРГИЙГ ГАРГАСАН"

Архитектор Г.НЯМЦОГТ:

-Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газрыг 1973 оноос байгуулсан түүхтэй. Хэрэв өдий хүртэл ажилласан бол үйл ажиллагаа нь цэгцэрчихсэн, олон улсын түвшинд хүрчихсэн байх байлаа. Гэвч 1993 хувьчлагдаж, үйл ажиллагаа нь бүрэн зогссон. Тус газар түүх соёлын дурсгалт барилгын бүх зураг төслийг хийж батлуулаад, сэргээн засварлалтын ажлыг хийдэг байсан. Дотроо мужааны цех, керамик үйлдвэр гээд сэргээн засварлалтын бүх төрөл багтдаг байв. Тэндээс төрөн гарсан доктор цолтой мэргэжилтэн олон бий. Одоо энэ газар ажиллаж байсан мэргэжилтнүүд ахмад настан болж, цөөн үлджээ.

Түүх, соёлын дурсгалыг сэргээн засварлах газар байх үед улсаас бодлогоор өв соёлын дурсгалт барилгуудыг ээлж дараагаар нь сэргээн засахаар ажиллаж байсан. “Гоожингийн өндөр” барилгын ойролцоо Улаанбаатар хотын музей, Г.Дэмид жанжны байшин, төмрийн завод гэх мэт түүх соёлын дурсгалт барилга олон бий.

Тэр дундаас 1988 онд “Гоожингийн өндөр”-т судалгаа хийж, сэргээн засварлалтын ажлын зургийг нь хүртэл хийсэн. Харамсалтай нь, газар нь хувьчлагдсаны улмаас энэ бүх ажил цаасан дээр л үлдсэн дээ.

Миний хувьд хоёр, гурван жилийн өмнө “Гоожингийн өндөр” барилга дээр Аса аварга Д.Дагвадоржтой хамт очсон. Өмнө нь ч хэд хэдэн удаа очиж байсан. Ер нь сэргээн засварлахдаа тухайн түүхэн барилгын дүр төрхийг хадгалах нь хамгийн чухал. “Гоожингийн өндөр” барилгыг нэн яаралтай хамгаалалтад авч, өмчлөлтэй болгож, тухайн газрыг цэвэрлэх шаардлагатай. Барилгын дотор тал нь шатсан.

Хоёрдугаарт, тухайн барилгын эргэн тойронд өндөр өндөр орон сууц бариад газар гэх юм үлдээгүй. Түүх, соёлын дурсгалт барилгыг буулгаад, эргүүлээд тэр чигээр нь өөр газар барьдаг нэг арга бий. Энэ бол олон улсад ашигладаг сэргээн засварлалтын арга. Энэ мэт түүхэн барилгыг авран хамгаалахын тулд Түүх, соёлын дурсгалт барилгыг сэргээн засварлах газрыг дахин байгуулах шаардлагатай. Монголын сэргээн засварлалтын мэргэжилтнүүд төсөв мөнгийг нь шийдээд өгвөл сайн ажиллаж чадна. Орчин цагт ур чадвартай мэргэжилтнүүд, техник технологи, багаж тоног төхөөрөмж хангалттай болсон" гэж өмнө нь хэлж байв.

Гэрэл зургийг Б.ЭРДЭНЭБИЛГҮҮН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bi ta nariig oilgohgun bn 2022-08-02 202.21.127.109

Ene huuchin barilgaa sergeegeed uuh tuuuhiig ni zaluu uydee zaaj surgaj bwal goydoo uug ni..

Avatar

Зочин 2022-08-02 103.229.120.20

Бөхийн өргөөниы хойно байгаа, Солонгос хоолны газар болсон байшин энэ 2-оос өөр хотын төвд үлдсэн хуучны барилга баыхгүй. Иймд эрх мэдэлтэн нь эр зориг гаргаад, маш сайхан сэргээн засварлуулаад, давхар ойр орчны нь тохижуулаад олны үзэж сонирхдог байгууламж болгоочээ. Та нараас ядаж ганц гайгүй юмыг хийлээ, дуусгалаа гэсэн үгийг хүлээгээд ер нь нас хүрэхгүй болодтой.

Avatar

зочин 2022-08-02 202.179.21.217

энүүгээр яахав дээ,нураах хэрэгтэй

Avatar

Зочин 2022-08-02 64.119.27.149

Эзэмших эрхийн гэрчилгээтэй нөхдүүдэд тэрбум төгрөг өгнө гэж юу байдгийн. Зүгээр төр өмчөө эзэмшүүлэхээр болилоо гээд ав

Avatar

Зочин 2022-08-02 122.201.23.75

их дураараа юм ярих юм даа. социализм байгаа биш дээ.

Avatar

Зочин 2022-08-02 139.5.219.25

eo estoi tamiin togooni nobshnuud umaa ymarch mashin tabih huuhed narlah gazargui shuu de estoi bombogduulj baimaar nobshnuud shuu hurdan oros umuu hytaduud jaahan bombogdood nobshiin gazaruudiig cholooloh umsan

Avatar

Зочин 2022-08-02 202.126.88.163

Манайд юм эсрэг байдаг хувьчилсан газар юмуу Гоожингийн өндөр юмуу газраа хувь хүнд өгөөгүй юм бол эзэдэд нь гоожингоо аваад газар чөлөөл гээд хугацаа өгөөд л эзэн чадахгүй бол хот шийдээч Монгол улс дэндүү замбараагүй хуулиа их будлиулах юм даа

Avatar

болдоо 2022-08-02 66.181.176.117

энэ илжирсэн амбараа нураагаад цэцэрлэг барих нь зөв ш дээ …. ямар ядаргаатай мэдрэлүүд вэ ….

Avatar

ХУУЛЬЧ 2022-08-02 202.179.26.201

ОДОО БОЛНО ЗААГ АЖЛАА ХИЙЖ ,ГОМОЛТОЙ БОЛ НӨХӨН ТӨЛБӨР ИРГЭНД ОЛГОХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ,,,ШИЙДЭЖ БОЛОХГЙ АСУУДАЛ БИШ ШҮҮ ДЭЭ ,,,

Avatar

Зочин 2022-08-02 192.82.78.121

Козин буюу Гоожин гэдэг орос зөвлөх Богд хаант Монгол улсын засгийн газрын дэргэд ажиллаж модны татварыг санал болгож байснаас модны татварыг гоожин гэдэг болсон юм.

Avatar

Зочин 2022-08-02 103.80.210.183

өөр олон юм хийсэн байхаа. анхны БОЯ гэсэн үг л дээ.

Avatar

Зочин 2022-08-02 202.21.103.118

iimerhuu baishing nuraagaad tsetserleg barisan n deer. tuuh dursgal harah uzeh ur huuhduuddee ovluulen uldeh n mash zuv ajil ghde ur huuhed chin tsetserleg surguuligu baij yaj tuuh suraltsah bilee?

Avatar

Зочин 2022-08-02 43.242.242.59

Монголын түүхтэй нэг их хамаарал байхгүй. орос худалдаачин амьдарч байсан.Тэр хүн түүхэн хүн биш зүгээр л нэг наймаачин хүн байсан. хотын төвд үзэмж дараад муухай харагдаж байна. Уран хийцтэй барилга бол яахав гэсэн. Гэтэл байдаг л нэг орос байшин.Нураагаад аятайхан байшин барих нь зөвөө

Avatar

Зочин 2022-08-02 192.82.85.237

Орос наймаачин ч биш ээ. Мэдэхгүй байж нураана, сөнөөнө гэхээ боль доо.

Avatar

Зочин 2022-08-02 103.80.210.183

цэцэрлэгийн зураг үзүүлээд л баар архины газар болно

Avatar

Зочин 2022-08-02 103.80.210.183

үе үеийн хотын дарга хотын ерөнхий архичид нарыг цаазалан ял өгч хотыг сөнөөсөн ялыг үүрүүл.

Avatar

зочин 2022-08-02 202.9.46.41

Хоорондоо үгсэн хуйвалдаж янз бүрийн аргаар улсын мөнгө хэдэн тэр бумаар иддэг завшдаг хүмүүсийн гох дэгээ мэх зальны нэг шдэ

Avatar

Зочин 2022-08-02 202.126.90.23

хэнд хэрэгтэй юм бэ. Нурааж хая

Avatar

РАВДАН 2022-08-02 66.181.160.101

ТҮҮХ СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛСИЙГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ГАЗАР ГЭСЭР СҮМД БАЙРЛАЖ БАЙСАН! МОНГОЛЫН УРАН САЙХНЫ НЭГ КИНОНД ЭНД АЖИЛЛАДАГ УРАН ГАРТАЙ ЗАЛУУГИЙН АМЬДРАЛ ДҮРСЛЭГДСЭН БАЙДАГ! ЭНЭХҮҮ ГЭСЭР СҮМ НЬ АНХ ХҮРЭЭН ДЭХ ХЯТАД СҮМ БАЙСАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж