Их Британийн ерөнхий сайд асан Борис Жонсон ид Covid-19-ийн хөл хорионы үеэр буюу 14 сарын өмнө хуримаа хийсэн. Өдгөө 58 настай тэрбээр 34 настай байгаль хамгаалагч бүсгүйтэй гэрлэжээ.
Тэд цар тахлын үеэр ердөө 30 зочинтой цомхон гэрлэх ёслол үйлдсэн бол энэ удаад илүү нүсэр тэмдэглэжээ. Хурим Бямба гаригт Котсуолд дахь Дэйлесфорд эдлэнд болсон.
Сүйт бүсгүй Кэрри Жонсон өдрийн 25 фунт стерлингээр сүйт бүсгүйн даашинз түрээсэлсэн байна. Тус даашинз нь 3500 фунт стерлингийн үнэтэй ч тэр цахим худалдаанаас ердөө 25 фунт стерлингээр түрээсэлжээ. Хуримыг байгаль орчинд ээлтэй байдлаар тэмдэглэх зорилго тавьж Өмнөд Африкийн гудамжны хоолоор зочдоо дайлсан аж. Гэвч зочид нь “Rolls Royce”, “Range Rover”, тэр бүү хэл нисдэг тэрэг зэрэг үнэтэй унаа хөлөглөн ирцгээсэн гэнэ.
Хуриманд 150 орчим зочин ирсэн ба Борис Жонсонд үнэнч цөөн хэдэн парламентын гишүүн уригджээ. Тэд Чилтернс дэх ерөнхий сайдын ордонд хуримаа хийхээр төлөвлөж байсан боловч Борис Жонсон огцорсноор төлөвлөгөө өөрчлөгдсөн. Дэйлесфорд эдлэн нь 607 га талбайтай, 18 дугаар зууны үеийн жүржийн талбай бүхий цэцэрлэгт хүрээлэнтэй.
Эх сурвалж: DAILY MAIL
Холбоотой мэдээ