“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2022.08.01-нд нийтлэгдсэн

“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо

“Бэхэн зүрх” кинонд тоглох жүжигчид тодорлоо

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ. Энэ уран бүтээл нь “Скайтел” группийн энэ онд хамтран бүтээх дэлгэцийн цор ганц уран бүтээл юм. Киноны ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй, хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын чадварлаг уран бүтээлчид хамтрах аж.

Харин ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллана. Эл кино нь түүний ерөнхий найруулагчаар ажиллах бүрэн хэмжээний анхны уран сайхны кино гэдгээрээ онцлог.

Харин киноны гол дүрүүдэд О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Бадамцэцэг тэргүүтэй туршлагатай уран бүтээлчид, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нарын залуу жүжигчин, түүнчлэн “Hi-Fi” рекордсын захирал, “Playtime” олон улсын хөгжмийн наадмын санаачлан зохион байгуулагч Ц.Нацагдорж тоглох аж. “Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж